logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Н.Энххүслэн
    Бизнесийн дижитал шилжилт технологи сонгохоос бус, асуудлаа тодорхойлохоос эхэлнэ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 27 11:23
    140

    Эх сурвалж: Nexmind

    Технологийн түншлэл нэг удаагийн нэвтрүүлэлтээр дуусахгүй

    McKinsey-ийн 2026 оны судалгаагаар оролцогчдын 80 хувь нь хиймэл оюун хувь хүний ажлын бүтээмжийг нэмэгдүүлсэн гэж хариулсан бол ердөө 37 хувь нь байгууллагынхаа ашигт ажиллагаанд эерэг нөлөө үзүүлсэн гэжээ. Энэ нь ажилтны бүтээмжийн өсөлт байгууллагын санхүүгийн үр дүнд автоматаар шилждэггүйг харуулж байна.

    Тэгвэл OECD-ийн 2026 оны тайланд дурдсанаар, 2025 онд гишүүн орнуудын 10-аас дээш ажилтантай байгууллагуудын 20 хувь, 250-аас дээш ажилтантай томоохон байгууллагуудын 52 хувь нь хиймэл оюун ашиглаж байжээ. Мөн томоохон байгууллагуудын 80 гаруй хувь нь үүлэн технологи ашиглаж байна. Технологийн хэрэглээ бизнесийн үйл ажиллагаанд улам чухал байр суурь эзэлж байгааг эдгээр үзүүлэлт харуулж байна.

    Технологийн өгөөжийг нэвтрүүлсэн системийн тоогоор бус, ажлын хугацаа, үйл ажиллагааны зардал, үйлчилгээний чанар, шийдвэр гаргалтад бий болгосон өөрчлөлтөөр хэмжих шаардлагатай. Байгууллагын дижитал шилжилтийн хамгийн зөв эхлэл нь хамгийн үнэтэй, хамгийн шинэ технологийг сонгох биш, харин үйл ажиллагаандаа хаана хамгийн их цаг, нөөц, боломж алдаж байгааг олж харах юм.

    Давтагддаг гар ажиллагаа, хоорондоо уялдаагүй мэдээллийн систем, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтын сул байдал, мэдээллийн аюулгүй байдлын эрсдэл зэрэг нь байгууллагын өсөлтийг хязгаарладаг нийтлэг сорилтуудын нэг. Гэвч эдгээр асуудал байгууллага бүрд өөр өөр хэлбэрээр илэрдэг. Тиймээс нэг байгууллагад үр дүнтэй байсан технологийн шийдэл нөгөө байгууллагад ижил үр өгөөж авчрах албагүй.

    Дижитал шилжилт нь тодорхой нэг хугацаанд хэрэгжүүлээд дуусах төсөл биш. Байгууллагын бизнесийн зорилго өөрчлөгдөж, үйл ажиллагаа өргөжихийн хэрээр технологийн хэрэгцээ ч мөн хувьсан өөрчлөгддөг. Иймээс нэвтрүүлсэн шийдлийн ашиглалтыг тогтмол үнэлэх, үр дүнг хэмжих, шаардлагатай үед сайжруулах нь технологийн хөрөнгө оруулалтын өгөөжийг урт хугацаанд хадгалах чухал нөхцөл юм.

    result_bg-2.jpg

    Нэксмайнд ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Энхтүвшин “Хиймэл оюуны үнэ цэн нь байгууллага хиймэл оюун ашиглаж байгаагаар бус, түүгээр ямар асуудал шийдэж, ямар үр дүн гаргаж байгаагаар хэмжигдэх ёстой” хэмээн онцолсон юм.

    Энэ арга барилын бодит жишээ нь тус компанийн хэрэгжүүлсэн автоматжуулалт, өгөгдлийн удирдлага, мэдээллийн аюулгүй байдлын төслүүд юм. Тухайлбал, Юнител группийн Холбоо барих төвд хэрэгжүүлсэн дуудлагын мэдээлэл ангилах автоматжуулалтын шийдлийн үр дүнд дуудлагын ангиллын нарийвчлал 70 хувиас 95 хувь болж нэмэгдсэн байна. Түүнчлэн Юнител группийн өгөгдөл боловсруулах хэрэгцээнд зориулан Dell Technologies-тэй хамтран хэрэгжүүлсэн Data Lakehouse шийдлийн хүрээнд өдөрт боловсруулах өгөгдлийн хэмжээ 2023 оны 1.9 ТБ-аас 2026 онд 8.6 ТБ болж өсжээ. Мөн кибер аюулгүй байдлын чиглэлээр 20 гаруй байгууллагад 30-аас дээш удаагийн үнэлгээ, туршилт хийсэн туршлагатай аж.

    Эдгээр туршлага нь технологийг зөвхөн нэвтрүүлэх бус, байгууллагын үйл ажиллагаа, мэдээллийн хэрэгцээ, хөгжлийн зорилготой уялдуулан хэрэгжүүлэх чадавхыг харуулж байгаа юм.

    result__G5A1450 copy.jpg

    Бизнесийн өрсөлдөх чадвар технологийн хэрэглээний хэмжээгээр бус, түүнийг хэрхэн оновчтой ашиглаж, бодит үнэ цэн бий болгож байгаагаар тодорхойлогдоно. Тиймээс байгууллагын өнөөгийн хэрэгцээг ойлгож, ирээдүйн хөгжлийг нь тооцсон технологийн шийдэл боловсруулах, түүний үр өгөөжийг тогтвортой нэмэгдүүлэх урт хугацааны түншлэл улам чухал болж байна. Энэ чиглэлд Нэксмайнд ХХК байгууллагын дижитал шилжилтийг бизнесийн бодит үр дүнтэй холбох технологийн түнш байхыг зорьж байна.