logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    МХБ: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 80 мянган тонн зэсийн баяжмал ₮866.9 тэрбумаар арилжаалагдав
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 23 11:05

    Зургийг: SeongJoon Cho/Bloomberg

    11 дүгээр сарын 23, 25-нд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 47 мянган тонн зэсийн баяжмал арилжаалагдана

    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зэсийн баяжмал 866.9 тэрбум төгрөгөөр арилжаалагдсан нь Монголын Хөрөнгийн биржээр хийсэн арилжааны нэг өдрийн хамгийн өндөр дүнтэй хэлцэл боллоо. Энэ сарын 20-нд зохион байгуулсан хэлцлээр 22.35 хувийн зэсийн агуулгатай, 80 мянган тонн нойтон буюу 72,480 метр тонн зэсийн хуурай баяжмал арилжаалагдсан байна. 

    23-4.JPG

    Арилжааны явцад зэсийн баяжмалын үнэ тонн тутамдаа 45 ам.доллар буюу 1.38 хувиар өсөж,  3317.16 ам.доллар хүрчээ. Ингэснээр хэлцлийн үнийн дүн анхны дуудах үнээс 11.76 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 866.9 тэрбум төгрөг хүрсэн байна. Энэ нь Монголын Хөрөнгийн бирж дээр 2026 оны эхний гурван улиралд арилжаалагдсан зэсийн арилжааны нийт үнийн дүн болох 742.7 тэрбум төгрөгөөс 16.7 хувиар өндөр дүн болсныг онцолж болохоор байгаа юм. 

    23-5.JPG

    Түүнчлэн энэ сарын 23, 25-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 47 мянган тонн ижил төрлийн зэсийн баяжмалын арилжаа зохион байгуулах товтой байна. Дуудлага худалдаа амжилттай болбол энэ он гарсаар тус компанийн нийт 204 мянган тонн зэсийн баяжмал биржээр арилжаалагдсан гэж бүртгэгдэхээр байгаа аж. Мөн 2026 он гарсаар зэсийн арилжааны дүн хоёр их наяд төгрөг давах юм.

    Cэтгэгдэл бичих