logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    Н.Энххүслэн
    АНУ-д онцгой нөхцөлд хэрэглэх бараа, бүтээгдэхүүний худалдан авалт нэмэгдэв
    Lily Meier
    Redd Brown
    Kristina Peterson
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 20 16:45
    123

    Зургийг: Justin Sullivan/Getty Images/Bloomberg

    .

    (Bloomberg) -- АНУ-д онцгой нөхцөл байдал үүсэхээс болгоомжилсон иргэд хүнс, ус болон нэн шаардлагатай бараа, бүтээгдэхүүнийг нөөцлөх нь нэмэгдэж буйг тус улсын томоохон худалдааны сүлжээнүүд мэдээллээ. Тухайлбал: АНУ-ын жижиглэн худалдааны хамгийн том сүлжээ болох “Walmart” хэрэглэгчид ахуйн хэрэглээний шингэрүүлсэн хийн түлш, савласан ус болон аялал, зусланд ашиглах тоног хэрэгслийг түлхүү худалдан авч байгааг онцолсон байна.

    Үүнээс өмнө “Costco Wholesale” компани лаазалсан хүнс, будаа зэрэг удаан хадгалах боломжтой бүтээгдэхүүн нөөцлөх хэрэглэгчдийн тоо эрс өссөнийг мэдээлж байв.

    Харин “Tractor Supply” компанийн мэдээлснээр энэ онд цахилгаан үүсгүүр, шингэн хадгалах сав болон шингэрүүлсэн хийн түлшний төхөөрөмжийн борлуулалт өсөх хандлагатай байгаа аж. Тус компани пүрэв гарагт цахим шуудангаар өгсөн тайлбартаа хэрэглэгчид анх удаа эдгээр төрлийн бүтээгдэхүүнийг бусад барааны ангиллаас илүү эрчимтэй худалдан авч байгааг дурджээ.

    “Сүүлийн хэдэн сарын хугацаанд Төрийн байгууллагуудын авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон нийгмийн сүлжээн дэх түгшүүр давхацсанаар сүйрлийн үеийн бэлтгэл хангах хандлага хэрэглэгчдийн худалдан авалтад нөлөөлж эхэллээ” хэмээн “RBC Capital Markets”-ийн шинжээч Ник Моди дүгнэсэн байна. Түүнчлэн Их Британи, Япон, Герман, Норвег зэрэг улс сүүлийн үед онцгой байдлын бэлэн байдлыг хангах кампанит ажил өрнүүлж буй нь хэрэглэгчдийн болгоомжлолыг улам нэмэгдүүлсэн гэж тэрбээр онцоллоо.

    Cэтгэгдэл бичих