logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    НИТХ: Дугаарын хязгаарлалттай 14 хоногийг авто зам ашигласны төлбөрөөс хөнгөлж тооцно
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 11 10:50
    40

    Зургийг: С.Батсайхан

    Нийслэлийн эрх зүйн байдлын хуулийн дагуу нийслэл хот өөрөө зургаан төрлийн бараа, үйлчилгээнд татвар ногдуулах хувь хэмжээг тогтоодог бөгөөд НИТХ-ын ээлжит хуралдаанаар 2027 оны нэгдүгээр сарын нэгнээс ресторан, зочид буудал, амралтын газар, автомашин угаалга болон авто засвар  гэсэн зургаан төрлийн үйлчилгээний татварын хувь хэмжээг бууруулах тогтоолыг баталлаа. 

    Ингэхдээ автомашин угаалгын үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүд цэвэр ус ашигладаг бол татварын хөнгөлөлт үзүүлэхгүй, харин ус дахин ашиглах технологи нэвтрүүлсэн аж ахуйн нэгжийг дэмжинэ. Саарал ус ашигладаг бол нэг хувийн, цэвэр ус ашигладаг бол хоёр хувийн татвар ногдуулахаар тусгажээ. 

    Тогтоолын төслийн тооцооллоос харахад 18 тэрбум төгрөгийн татвар иргэд болон бизнес эрхлэгчдэд үлдэх боломжтой болохоор байна.

    Хотын албан татварын хувь хэмжээг бууруулах нь аялал жуулчлал, худалдаа, үйлчилгээний салбарын үйл ажиллагааг дэмжих, аж ахуйн нэгжүүдийн татварын ачааллыг багасгах, иргэдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж үзжээ.

    Үүнээс гадна НИТХ-ын ээлжит хуралдаанаар НИТХ-ын 2024 оны 24/29 дүгээр тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж, төлөөлөгчдийн олонхын саналаар дэмжлээ. Тогтоолын төсөлд долоо хоног бүрийн тогтмол дугаарын хязгаарлалтаас бусад тохиолдолд эрх бүхий байгууллагын шийдвэрээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарласан хугацаатай уялдуулан дараа жилийн авто зам ашигласны төлбөрөөс хөнгөлөлт тооцохоор тусгажээ. Тухайлбал: COP17 олон улсын хурал болон хичээлийн шинэ жилийн бэлтгэлтэй холбоотойгоор хэрэгжүүлсэн улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалтын 14 хоногийг хөнгөлөлт тооцох тогтоолын төслийг дэмжсэн байна. 

    Cэтгэгдэл бичих