logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Төвөдөд болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас 18 хүн амиа алдаж, 32 хүн гэмтэж бэртээд байна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 23 08:20
    117

    Зургийг: Kevin Frayer/Bloomberg

    (Bloomberg) -- Төвөдийн хойд бүсэд 7.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 18 хүн амиа алдсан байна. Түүнчлэн 32 хүн бэртэж гэмтсэнээс 11-ийнх нь биеийн байдал хүнд байгаа талаар БНХАУ-ын Өөртөө  засах орны Онцгой байдлын шуурхай удирдлагын төвөөс мэдээллээ.

    Нагчу хотын захиргааны мэдээлснээр хамгийн багадаа 339 барилга, байшин нурж сүйдсэн ба ойролцоох тосгодын авто замууд болон барилга байгууламжид их хэмжээний цууралт үүссэн байна. Орон нутгийн эрх баригчид аврах ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээр 300 гаруй цагдаагийн алба хаагч дайчилжээ.

    АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр газар хөдлөлтийн голомт Нагчу хотоос зүүн хойд зүгт 191 км орчмын зайд, орон нутгийн цагаар пүрэв гарагийн 22.33 цаг орчимд бүртгэгдсэн байна. Үүний дараа дахин 5.2 магнитудын чичирхийлэл болжээ.

    “Xinhua” агентлагийн мэдээлснээр БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яам IV түвшний үндэсний онцгой байдлын хариу арга хэмжээг зарлаж, гамшигт өртсөн бүсэд ажлын хэсэг илгээгээд буй.

    Төвөдийн өндөрлөгт 1900 оноос хойш хэд хэдэн хүчтэй газар хөдлөлт болж байсан бөгөөд АНУ-ын Геологийн албаны тооцооллоор тус бүс нутагт 7.0-оос дээш магнитудын 29 газар хөдлөлт бүртгэгджээ.

    Cэтгэгдэл бичих