logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    Э.Мөрөнгуа
    Франц улс даяар өрнөсөн жагсаалд хагас сая гаруй хүн оролцжээ
    Gaspard Sebag, Alan Katz
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 19 10:51
    578

    Зургийг: Wayan Barre/Bloomberg

    Франц улс эсэргүүцлийн жагсаалын үр дагаврыг намжаахад сорилттой тулгарч байна

    Франц улс амралтын өдрүүдэд өрнөсөн өргөн хүрээний эсэргүүцлийн жагсаалын дараах нөхцөл байдлыг зохицуулахад хүндрэлтэй тулгарч байна. Цагдаа жагсагчдын хооронд мөргөлдөөн үүсэж, дээрэм тонуул гарч, түүхэн дурсгалт барилгууд галд өртсөн нь тус улсад сүүлийн жилүүдэд болж байгаагүй эмх замбараагүй мөргөлдөөн болжээ.

    Бямба гарагт Франц улс даяар өрнөсөн жагсаалд хагас сая гаруй хүн оролцсон. Анх сургуулийн анги танхим, эмнэлгүүдийн нөхцөл байдал муу байгааг эсэргүүцэж, амьжиргааны өртөг нэмэгдэж буйд санаа зовниж буйгаа илэрхийлэх зорилготой тайван жагсаал байсан ч удалгүй нөхцөл байдал хяналтаас гарчээ.

    Одоогоор Франц даяар 2000 гаруй хүн баривчлагдсаны 855 нь Парис хотоос баривчлагдсаныг тус улсын дотоод хэргийн сайд Лоран Нуньес мэдээлсэн байна.

    Эсэргүүцлийн жагсаалын үеэр хэд хэдэн хотод эмх замбараагүй байдал хурцдаж, цагдаа, гал сөнөөгчдөөс хэдэн зуун хүн гэмтэж бэртсэн. Мөн Францын төв хэсэгт орших Лимож хотын 143 жилийн түүхтэй хотын захиргааны байр галд өртөж, барилгын дотоод хэсэг бүхэлдээ шатсан бол Лион хотын жуулчны мэдээллийн төвийг галдан шатаасан байна.

     

    Cэтгэгдэл бичих