logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ногоон хөгжил
    Нийтлэлийг хуваалцах
    Д.Дэлгэрзаяа
    Монгол Улс Дархан цаазат газрын га тутмыг жилд 856 төгрөгөөр хамгаалж байна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 21 16:20
    188

    Зургийг: С.Батсайхан

    Говийн их Дархан цаазат газрын А хэсэг нь га тутамд хамгийн бага хэмжээний санхүүжилт авч байна

    Төсвийн төсөлд тусгасан дүнгээс тооцож үзэхэд Монгол Улс Дархан цаазат газрынхаа нэг га талбайг жилд 856 төгрөгөөр хамгаалж байна. 2020 онд Дархан цаазат газрын га тутамд 300 төгрөг зарцуулдаг байсан бол 2027 оны өргөн барьсан төсөв 1129 төгрөг болж бараг дөрөв дахин өсөх төлөвтэй байна. Нийт 11.6 тэрбум төгрөг зарцуулахаар салбарын сайдын төсөвт тусгажээ.

    2023 оны батлагдсан төсвөөр Дархан цаазат газарт  зарцуулах төсвийн хэмжээ 90 гаруй хувиар нэмэгдсэн байна. Гэвч мазаалай, хавтгай зэрэг ховор болон нэн ховор амьтад төвлөрсөн говийн их Дархан цаазат газрын А бүс гэхэд энэ онд 300 төгрөгөөр нэг га газрыг хамгаалах төсөвтэй байгаа аж. 2025 оны байдлаар говийн А бүсэд 52 мазаалай, 500 хавтгай, 90 мянга гаруй хулан бүртгэлтэй байжээ.

    22-3.JPG

    Нутаг дэвсгэрийн хувьд говийн Дархан цаазат газрын А бүс нь Монголын хамгийн том буюу 4.6 сая га талбайтай. Энэ нь Европын Нидерланд, Дани, Швейцар, Словак зэрэг улс орнуудтай  ойролцоо хэмжээ болох юм.

    Говийн их Дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаа "Нийт төсөв хангалтгүй байдаг бөгөөд 90 орчим хувь нь байгаль хамгаалагчдын цалинд зарцуулагддаг" болохыг тодотголоо.

    22-2.JPG

    2026 оны төсвийн төсөлд Дархан цаазат газар гэх ангиллаар тусгагдсан нийт тусгай хамгаалалттай газрыг шүүж харвал 8.8 тэрбум төгрөг батлагджээ. Энэ дундаа Дундговийн их Дархан цаазат газрын А хэсэг нэг га талбайд ногдох төсвийн хэмжээгээр улсдаа хамгийн бага төсвийг авч байгаа аж.

    Саяхан гарсан түймрийн улмаас газар нутгийнх нь 80 орчим хувь шатсан Нөмрөгийн Дархан цаазат газрын хамгаалалтын төсөв га тутамд 1043 төгрөг ногдож байгаа бол Богдхан уул хамгийн өндөр төсөвтэй буюу 31 мянган төгрөг байна. 

    Cэтгэгдэл бичих