logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ногоон хөгжил
    Нийтлэлийг хуваалцах
    Д.Дэлгэрзаяа
    Монголд ногоон зээлийн хүү энгийн зээлийнхээс 2.7 хувиар доогуур түвшинд байна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 09 16:10
    756

    Зургийг: tdbm.mn

    Монгол Улсын арилжааны банкнуудын ногоон зээлийн хүү сүүлийн таван жилд 5-12 нэгж хувиар өсөж, 14-18 хувийн түвшинд хүрснийг нэгтгэсэн дата харуулж байна. Тухайлбал: жижиг хэмжээний нарны цахилгаан үүсгүүр авах зээлийн хүү найман хувиас 15.7 хувь болжээ. Харин бага ялгаруулалттай тээврийн хэрэгсэл худалдан авах хүү 15.4 хувиас 16.5 хувь болсон байна.

    9-4.JPG

    Цар тахлын үеэр Монголбанк эдийн засгийг дэмжих зорилгоор бодлогын хүүгээ үе шаттай бууруулж, 11 хувиас зургаан хувь болгож байсан бөгөөд үр дүнд нь банкны зээлийн хүү буурч байв. Тухайн үед ногоон санхүүжилтийг дэмжих нэмэлт бодлого хэрэгжиж эхэлсэн юм.

    Монголбанк 2021 оноос банкны татан төвлөрүүлсэн эх үүсвэрийг ногоон санхүүжилтэд зарцуулсан тохиолдолд банкнуудад хүүгийн хөнгөлөлт үзүүлж байснаа мэдээллээ. Хүүгийн хөнгөлөлт 2021 онд 0.5 хувь байсан бол 2025 оноос нэг хувь, 2026 оноос 2.5 хувь болж нэмэгдсэн байна. Харин бодлогын хүү эргэн өссөнөөр зээлийн хүү өмнөх түвшнээс өсжээ.

    9-5.JPG

    Үүнээс гадна гадаад зах зээлээс татан төвлөрүүлж буй эх үүсвэрийн зардал нэмэгдсэнээр зээлийн хүүгийн зардал бүх чиглэлд нэмэгдэж байгааг Төв банк тодотголоо. Хэдий тийм боловч ногоон зээлийн хүү ердийн зээлтэй харьцуулахад бага түвшинд хэвээр байна. 2026 оны II улиралд шинээр олгосон төгрөгийн ногоон зээлийн хүү 14.99 хувь байгаа бол энгийн зээлийн хүү 17.7 хувь байгаа юм.

    Cэтгэгдэл бичих