logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ногоон хөгжил
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    Зуны хэт халалтын улмаас Швейцарын мөсөн голуудын эзлэхүүн сүүлийн 5 жилд 20 хувиар буурлаа
    Laura Millan
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 01 11:00
    283

    Зургийг: Sean Gallup/Getty Images/Bloomberg

    Glamos: Хайлалт энэ хурдаар үргэлжилбэл Альпийн мөсөн голууд урт хугацаанд оршин тогтнох боломжгүй

    (Bloomberg) -- Зуны улиралд хэт халалт үргэлжилсний нөлөөгөөр Швейцарын мөсөн голууд  мөсний эзлэхүүнийхээ тав гаруй хувийг алдаж, хамгийн багадаа хоёр мөсөн гол бүрэн хайлж алга болсныг “Glamos” мөсөн голын мониторингийн сүлжээ болон Швейцарын шинжлэх ухааны академийн хамтарсан судалгаа харууллаа.

    Хайлалтын хурд эрчимжиж буй нь Альпийн бүс нутгийн аялал жуулчлал болон оршин суугчдын аюулгүй байдалд эрсдэл учруулж буйг анхааруулсан байна.

    Өвөл цас бага орж, зуны дийлэнх өдөр хэт халсантай холбоотойгоор мөсөн голын эзлэхүүн 2022 оны түүхэн дээд түвшинтэй ойролцоо хэмжээгээр хайлжээ. Швейцарын Альпийн нурууны мөсөн голууд сүүлийн таван жилд эзлэхүүнийхээ бараг 20 хувийг алдсан байна.

    “Glamos” сүлжээний тэргүүн, мөсөн гол судлаач Маттиас Хусс “Сүүлийн таван жилд мөсний алдагдал хоёр дахин нэмэгдлээ. Ийм их хэмжээний хайлалт, тэр дундаа ийм богино хугацаанд үүснэ гэж бид төсөөлөөгүй. Энэ нь өмнөх тооцооллоос хавьгүй хурдан байна” гэж мэдэгджээ.

    SWISS.png

    Судлаачдын дүгнэснээр мөсөн голууд хайлах үзэгдэл энэ хурдаар үргэлжилбэл Альпийн мөсөн голууд урт хугацаанд оршин тогтнох боломжгүй болох юм. Дэлхий даяар мөсөн голуудын эзлэхүүн багасаж буй ч Альпийн нуруунд хайлалтын хурд илүү өндөр байгааг судалгаанд дурджээ.

    Түүнчлэн мөнх цэвдэг гэсэж, уулын хажуу тогтворгүй болсноор уулчид болон явган аялагчдад учрах эрсдэл нэмэгдсэн. Аялал жуулчлалын оргил үеэр Альпийн нуруунд хад нурах тохиолдол олширч, багадаа гурван хүн амиа алдсан байна.

    Cэтгэгдэл бичих