logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    Тэтгэмжийн даатгалын сангийн зарлага 35.1 хувиар өсжээ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 19 11:40
    213

    Зургийг: Э.Тэнгис

    Нийгмийн халамжийн үйлчилгээнд 2.4 сая хүнд 1.9 их наяд гаруй төгрөг олгосон байна

    Нийгмийн даатгалын сангаас оны эхний есөн сарын байдлаар 534 мянган тэтгэвэр авагч, 151 мянга гаруй тэтгэмж авагчдад нийт таван их наяд төгрөг олгосныг Үндэсний статистикийн хороо тайлагналаа. Энэ нь 2024 оны жилийн нийт зарлагатай бараг дүйцэж буй бол өмнөх оны мөн үеэс 15 хувиар өсжээ. Нийт зарлагын 90 орчим хувийг Тэтгэврийн даатгалын сангийн зарлага эзэлж байгаа аж. Тус сангийн зарлага өмнөх оны мөн үеэс 13.8 хувиар өссөн бол Тэтгэмжийн даатгалын сангийн зарлага 35.1 хувиар, Ажилгүйдлийн даатгалын сангийнх 15.4 хувиар тус тус өссөн байна.

    unnamed.jpg

    Тайлант хугацаанд Нийгмийн даатгалын санд нийт 5.7 их наяд орчим төгрөгийн орлого төвлөрүүлсэн нь 2024-2025 оны мөн үеэс 15-17 хувиар өсжээ. Тэтгэврийн даатгалын сангийн орлого 16.3 хувиар, Тэтгэмжийн даатгалын сангийн орлого 21.3 хувиар тус тус нэмэгдсэн нь гол нөлөө үзүүлжээ. Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогоор татварын нийт орлогын 22 орчим хувийг бүрдүүлж байна.

    Үүнээс гадна нийгмийн халамжийн үйлчилгээнд 2.4 сая хүнд 1.9 их наяд гаруй төгрөг олгосны дийлэнхийг хүүхдийн мөнгөн тэтгэмж эзэлсэн. 

    Нийгмийн даатгалын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд 2027 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс  хэрэгжиж эхэлнэ. Үүнээс ахмад настны суурь тэтгэврийг нэмэгдүүлэх заалтыг урагшлуулж, 11 дүгээр сарын нэгнээс хэрэгжүүлэхээр болсон юм. Энэ хүрээнд 435 мянган иргэний тэтгэврийг 100-300 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр төсвийн тодотголоор 196.3 тэрбум төгрөг баталсан.

    Түүнчлэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэлийнхээ нэг хувийг сайн дураар хуримтлуулж болохоор болоод буй. Энэ тохиолдолд улсын төсвөөс тэтгэврийн мөнгөн хуримтлалын 50 хувьтай тэнцэх хэмжээний урамшууллыг 120 сар хүртэлх хугацаанд олгох юм.

    Мөн сүүлийн таван жилд нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөр бүртгүүлсэн тав хүртэлх ажилтантай ажил олгогчийн гурав хүртэлх ажилтны ажил олгогчийн төлөх шимтгэлийг 36 сар чөлөөлөх зэрэг заалтууд мөрдөгдөж эхэлнэ.

    Cэтгэгдэл бичих