logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Чили дэх олборлолт нь буурснаар II улиралд “BHP”-ийн зэсийн гарц 20 орчим хувиар агшив
    Paul-Alain Hunt
    James Attwood
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 20 11:20
    38

    Зургийг: Emiliano Guzman/Bloomberg

    Зэсийн үнэ өсөж буй энэ үед Чилийн уул уурхайн салбарын уналт гүнзгийрч байна

    (Bloomberg) -- Чили дэх гол уурхайнууд хүчтэй шуурганд өртсөнөөс гадна хүдрийн агуулга нь буурснаар “BHP Group”-ийн зэсийн олборлолт II улиралд өмнөх оны мөн үеэс 19 хувиар буурлаа. Хэдий тийм боловч тус компани энэхүү металлын бүтэн жилийн олборлолтын төлөвөө өөрчлөөгүй байна.

    Өнгөрсөн улиралд гарц буурахад тооцоолсон хүдрийн агуулгын доройтол, хуваарьт засвар үйлчилгээ болон цаг агаарын хүндрэлтэй холбоотой түр саатлууд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.

    COPPER-PRICE-GFX.png

    Тайлант хугацаанд “BHP” нийт 400.7 мянган тонн зэс олборлосон бол төмрийн хүдрийн гарц нь 66.5 сая тонн буюу тогтвортой түвшинд хадгалагдсан байна.

    Харин зэсийн борлуулалтын дундаж үнэ нь өмнөх оны мөн үеэс 53 хувиар өсөж, фунт нь 7.01 ам.доллар хүрчээ.

    CHILE-COPPER-GFX.png

    Чилийн томоохон уурхайнуудын насжилт нэмэгдэхийн хэрээр карьерууд улам гүнзгийрч, хүдрийн агуулга доройтож байгаа аж. Ингэснээр компаниуд өмнөхтэйгөө ижил хэмжээний зэс үйлдвэрлэхийн тулд илүү их хэмжээний хүдэр олборлож, боловсруулах шаардлагатай болж байна.

    Дэлхийн зэсийн нийлүүлэлтийн 20 гаруй хувийг бүрдүүлдэг Чили улсын уул уурхайн салбар томоохон уналтад орсон гэж тус улсын Сангийн сайд есдүгээр сард мэдэгджээ. Тэрбээр энэ онд олборлолт ойролцоогоор долоон хувиар буурч, таван сая тонн болно гэж тооцоолсон нь 2003 оноос хойших хамгийн доод үзүүлэлт болох юм. Тухайн үед дэлхийн зэсийн эрэлт одоогийн түвшнээс 45 орчим хувиар бага байжээ.

    Cэтгэгдэл бичих