logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Эрсдэлтэй хөрөнгө оруулалтаас зайлсхийх хандлага нэмэгдэж, иений ханш чангарав
    Ran Li
    Anya Andrianova
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 23 09:15
    216

    Зургийг: Noriko Hayashi/Bloomberg

    (Bloomberg) -- Дэлхийн хувьцааны зах зээлд зарах урсгал эрчимжиж, хөрөнгө оруулагчид аюулгүй актив руу шилжсэнээр иен баасан гарагт өсөлтөө үргэлжлүүлж, гол валютууд дунд тэргүүллээ.

    Токиогийн баасан гарагийн өглөөний арилжаагаар иен ам.долларын эсрэг 0.2 хувиар чангарч, хослол 156.52 нэгж хүрсэн байна. Мөн өмнөх арилжаагаар иен 0.9 хувиар өсөж, есдүгээр сарын сүүлээс хойших дээд түвшиндээ хүрсэн юм.

    YEN-GFX.jpg

    Технологи, хиймэл оюунтай холбоотой компаниудын санхүүгийн тайлан дахин хүлээлтэд хүрээгүйгээс хөрөнгө оруулагчдын эрсдэлээс зайлсхийх хандлага нэмэгдсэн байна. Мөн Ойрх Дорнодын хурцадмал байдал гүнзгийрч, газрын тосны үнэ өссөнөөр АНУ-ын Засгийн газрын бондуудын ханш чангарч, ам.доллар бага зэрэг суларчээ.

    "Хиймэл оюуны эрсдэл голчлон АНУ-д төвлөрч буй тул зах зээлийн болгоомжлол нь АНУ-ын бондын өгөөжийг бууруулж, иений ханш чангарахад нөлөөлсөн байж магадгүй” гэж OCBC-ийн валютын стратегич мэдээлжээ.

    Cэтгэгдэл бичих