logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Саудын Араб халдлагад өртсөнөөр нийлүүлэлтийн эрсдэл нэмэгдэж, газрын тосны үнэ өслөө
    Kanoko Matsuyama
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 22 09:05
    82

    Зургийг: Anthony Prieto/Bloomberg

    (Bloomberg) -- Ираны дэмжлэгтэй Хути бүлэглэл Саудын Арабын эсрэг цохилт өгсний дараа нийлүүлэлт тасалдах эрсдэл нэмэгдсэнээр газрын тосны ханш сэргэлээ.

    Өмнөх арилжаагаар гурван ам.доллароос дээш хэлбэлзэлтэй байсан брент төрлийн газрын тосны үнэ сүүлийн байдлаар 1.2 хувиар өсөж, баррель нь 110 ам.доллар давлаа. Мөн WTI төрлийн газрын тосны ханш нэг хувиар чангарч, баррель нь 98 орчим ам.доллароор арилжаалагдаж байна.

    OIL-GFX.png

    Хүний аминд хүрсэн халдлагын дараа АНУ Саудын Араб дахь Элчин сайдын яамнаасаа зарим ажилтан болон тэдний гэр бүлийн гишүүдийг татан авахаар шийдвэрлэжээ.

    Персийн булангаас нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний урсгал хумигдаж байгаатай зэрэгцэн Украины арми ОХУ-ын боловсруулах үйлдвэрүүдийг онилж байгаагаас боловсруулсан нефтийн бүтээгдэхүүн, ялангуяа дизель түлшний үнэ эрс өсөөд байгаа юм.

    Кремль хэлэлцээрийн дагуу 40 мянган тонн буюу 300 мянган баррель дизель түлш ачсан танкерыг пүрэв гарагт АНУ руу илгээхээр болсныг ОХУ-ын Шадар сайд Александр Новак мэдээлжээ.

    Cэтгэгдэл бичих