
Зургийг: Brandon Bell/Bloomberg
(Bloomberg) -- Саудын Арабд халдлагууд эрчимжсэнээр Ойрх Дорнодын газрын тосны нийлүүлэлт доголдох эрсдэл нэмэгдэж, брент төрлийн газрын тосны үнэ гурав дахь долоо хоногтоо дараалан өсөх төлөвтэй байна.
Энэ долоо хоногт гурав гаруй хувиар өссөнөөр брент төрлийн газрын тосны үнэ сүүлийн байдлаар баррель нь 113 ам.доллар хүрчээ. Мөн WTI төрлийн газрын тосны ханш баррель нь 99 ам.доллар орчимд хадгалагдаж байна.
Ираны дэмжлэгтэй Хути бүлэглэл Саудын Арабын Улаан тэнгисийн эрэг дэх Янбу боомт, “Saudi Aramco”-ийн газрын тосны талбайд цохилт өгснөө хүлээн зөвшөөрчээ. Ийнхүү халдлагууд эрчимжсэн нь Ормузын хоолойн орчимд мөргөлдөөн улам өргөжих эрсдэл дагуулж байна.
Харин ОХУ-ын хувьд дотоодын түлшний зах зээлийнх нь нөхцөл байдал тодорхой хэмжээнд сайжирч буйг “Interfax” мэдээлжээ. Тухайлбал: бензин болон дизель түлшний үйлдвэрлэл нэмэгдэж, түлшний нөөцийг дахин дүүргэж эхэлсэн байна.