
Зургийг: Edwin Koo/Bloomberg
(Bloomberg) -- Хувьцааны зах зээл дэх өргөн хүрээний зарах урсгалын нөлөөгөөр хөрөнгө оруулагчид алтаа борлуулж эхэлснээр ханш нь сүүлийн гурван сарын доод түвшиндээ ойролцоо хадгалагдаж байна.
Сүүлийн байдлаар алтны үнэ унц нь 4025 ам.доллар орчимд тогтворжлоо. Өмнөх арилжаагаар ханш нь бараг гурван хувиар суларч, долоодугаар сарын 20-ноос хойших доод түвшиндээ хүрсэн юм.
Пүрэв гарагт АНУ-ын хувьцаануудын ханш унаж, хөрөнгө оруулагчид Засгийн газрын бонд руу шилжсэн байна. Ингэснээр зарим хугацаатай бондын өгөөж 20 хүртэл суурь нэгжээр буурсан нь 2025 оны наймдугаар сараас хойших хамгийн огцом хөдөлгөөн болжээ.
Хэдий тийм боловч АНУ-ын Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ цаашид дахин өсгөнө гэсэн болгоомжлол намжсан нь ойрын хугацаанд алтны үнэд дэмжлэг үзүүлж магадгүй байгаа юм.