
Зургийг: Frederick Florin/AFP/Getty Images/Bloomberg
(Bloomberg) -- Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэшсэн санхүүгийн шинжээчийн зэрэг болох CFA III түвшний шалгалтад тэнцсэн оролцогчдын хувь нь сүүлийн 10 жилийн дунджаас доогуур хэвээр байжээ.
Наймдугаар сард олон улсын хэмжээнд 482 шалгалтын төвд 14 мянга гаруй хүн III түвшний шалгалт өгснөөс 47 хувь нь тэнцсэн байна. Энэ нь 2025 оны хоёрдугаар сар болон наймдугаар сарын шалгалтад оролцогчдын 50 хувь тэнцэж байсантай харьцуулбал тааруу үзүүлэлт юм.
Шалгалтаа хойшлуулсан оролцогчдын тэнцэх магадлал мэдэгдэхүйц бага хэвээр байгааг “CFA Institute” онцолсон байна. Гуравдугаар шатны шалгалтыг анх удаа өгсөн оролцогчдын 56 хувь нь л тэнцжээ.
Харин шалгалтаа багадаа нэг удаа хойшлуулсан оролцогчдын ердөө 31 хувь л амжилттай давсан байна.