logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    “Говь” ХК хамгийн өндөр борлуулалтын орлоготой эхний 3 улирлаа үдлээ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 23 16:00
    45

    Зургийг: Bloomberg TV Mongolia

    Хоёр улирал дараалан алдагдал хүлээсний дараа “Говь” ХК^5.36 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллав

    Ашигт ажиллагаа нь сэргэсэнтэй зэрэгцэн “Говь” ХК түүхэн дэх хамгийн өндөр борлуулалтын орлоготой эхний гурван улирлаа үдлээ. Тус компанийн борлуулалтын орлого оны эхний есөн сард өмнөх оны мөн үеэс 15.8 хувиар өсөж, 190 тэрбум төгрөг хүрсэн байна.

    Мөн санхүүгийн хоёр улирал дараалан алдагдал хүлээсний дараа тус компани 5.36 орчим тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Өмнөх оны мөн үед 10 орчим тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байсан “Говь” ХК-ийн борлуулалт өсөж, удирдлагын болон санхүүгийн зардал буурсан нь үр дүн сайжрахад нөлөөлжээ.

    Дотоодын зах зээлийн хувьд бүтээгдэхүүний үнийн бодлогыг шинэчилж, хоёрдугаар сараас дижитал маркетингийн үйл ажиллагааг эрчимжүүлснээр борлуулалтын өсөлтийг дэмжихэд голлон нөлөөлж буй талаар тус компани оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайландаа онцолж байсан юм.

    23-5.JPG

    Мөн энэ он гарсаар БНХАУ, БНСУ болон Европ зэрэг гадаад зах зээлд борлуулалтын сувгаа өргөжүүлэх ажлыг эрчимжүүлж буйгаа тодотгож байв.

    Түүнчлэн есдүгээр сард Казахстан улс дахь охин компанийнхаа үйл ажиллагааг эхлүүлэхээр бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулахаар болсноо мэдээлсэн юм. Одоогоор “Говь” компанийн нийт борлуулалтын орлогынх нь 20 орчим хувийг гадаад зах зээл бүрдүүлж байгаа аж.

    Он гарсаар тус компанийн хувьцааны ханш 18 хувиар өссөн хөдөлгөөнтэй байна.

    Cэтгэгдэл бичих