logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Маркo Рубио Төв Азийн бүсэд АНУ-ын нөлөөллийг тэлэх хэлэлцээрүүдийг танилцууллаа
    Yuliya Fedorinova, Eric Martin
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 20 11:40
    221

    Зургийг: Kylie Cooper/Bloomberg

    (Bloomberg) -- АНУ байгалийн арвин баялагтай Төв Азийн бүс нутагт нөлөөллөө тэлэх ээлжит алхмын хүрээнд 12 тэрбум ам.доллартой тэнцэх хэлэлцээрүүд зарлалаа. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Узбекистан улсад айлчлах үедээ АНУ-ын компаниуд бүс нутагт ОХУ, БНХАУ-ын бизнесүүдтэй өрсөлдөх ёстой гэж мэдэгдсэн байна. 

    Дональд Трампын засаг захиргаа Бээжин, Москвагийн удаан хугацаанд ноёрхож ирсэн Төв Ази болон Кавказын орнуудад АНУ-ын эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэхийг зорьж буй. 

    Үүнээс гадна Цагаан ордон батлан хамгаалах, технологи, аж үйлдвэрт ашиглагддаг чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн хувьд Бээжингээс хамаарах хамаарлаа бууруулахаар ажиллаж байгаа юм. 

    Марко Рубиогийн айлчлалын үеэр худалдаа, хөрөнгө оруулалт, технологийн хамтын ажиллагааны нийт 54 хэлэлцээр зарлагдсан. Олон салбарыг хамруулсан эдгээр хэлэлцээр нь бүрэн хэрэгжсэн тохиолдолд нийт дүн 12 тэрбум ам.долларт хүрэх боломжтой гэж АНУ-ын Төрийн департаментаас мэдээлжээ.

    Тээврийн салбарт АНУ-ын “GE Aerospace” компани “Uzbekistan Airways”-тай хамтран ажиллаж, нисэх онгоцны хөдөлгүүр нийлүүлэхээр тохиролцсон байна. Харин санхүүгийн салбарт "Franklin Templeton," "Oppenheimer & Co.", "Citigroup" болон "BlackRock" Узбекистаны компаниудад олон улсын хөрөнгийн зах зээлд гарах боломж олгох чиглэлээр хэлэлцээр байгуулсан бол уул уурхайн салбарт "ReElement Technologies" болон "Trafigura"-тай холбоотой хамтын ажиллагааны мэдэгдлүүд гарсан байна.

    "Franklin Templeton" нь Узбекистаны Үндэсний хөрөнгө оруулалтын санг удирддаг бөгөөд тус сан энэ онд Лондон болон Ташкентын бирж дээр хувьцаагаа олон нийтэд санал болгосноор 674 сая ам.доллар босгосон юм. Энэ үеэр "BlackRock" нь Узбекистаны Үндэсний хөрөнгө оруулалтын сангийн гол хөрөнгө оруулагчдын нэг болжээ.

    Cэтгэгдэл бичих