logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    ЭЗБХ: 2027 оны II улирлаас Төрийн албан хаагчдын цалинг 10-20 хувиар нэмнэ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 22 10:00
    57

    Зургийг: Э.Тэнгис

    Ирэх онд нийгмийн халамжийн үйлчилгээнд 2.6 сая иргэнийг хамруулж, нийт 2.7 их наяд төгрөг олгоно

    2027 оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүллээ.

    Ирэх оны төсөвт орон сууц, эрчим хүч, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, боомт, инженерийн дэд бүтэц, авто зам, логистикийн тулгамдсан асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэхээр санхүүжилт тусгасныг Сангийн сайд танилцуулав. Мөн Төрийн албан хаагчдын цалин болон тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

    unnamed.jpg

    Ирэх оны II улирлаас Төрийн үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалингийн сүлжээг 10 хувиар, Төрийн захиргаа, Төрийн тусгай албан хаагчдын цалингийн сүлжээг 20 хувиар нэмнэ. Нийт 211.6 мянган албан хаагчийг хамруулахаар 887.1 тэрбум төгрөгийг төсвийн төсөлд тусгажээ.

    Цаашид Төрийн албаны цалин хөлсний бодлогыг зөвхөн нэрлэсэн өсөлтөөр хязгаарлахгүй, ажлын ачаалал, мэргэшил, хариуцлага, бүтээмжтэй уялдуулах замаар Төрийн албанд чадварлаг ажилтныг тогтоон барих нөхцөл бүрдүүлэхийг тодотголоо.

    Үүнээс гадна Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагчдын тэтгэврийг инфляцтай уялдуулан ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс 10 хувиар нэмэгдүүлнэ. Мөн Нийгмийн халамжийн сангаас олгох халамжийн тэтгэвэр, асаргааны болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн хэмжээг 10 хувиар нэмэх юм.

    2027 онд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд, эхчүүдэд чиглэсэн 13 төрлийн хөнгөлөлт, дэмжлэг, урамшуулалд 2.6 сая иргэнийг хамруулж, нийт 2.7 их наяд төгрөг зарцуулахаар төлөвлөөд байна.

    Cэтгэгдэл бичих