logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Илон Маск “Tesla”, “SpaceX”-ийг нэгтгэх төлөвлөгөөгөө Д.Трампын бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө амжуулахыг зорьж байна
    Carmen Arroyo
    Ryan Gould
    Michelle F Davis
    Kara Carlson
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 22 14:50
    109

    Зургийг: Kent Nishimura/AFP/Getty Images/Bloomberg

    (Bloomberg) -- Өнөөг хүртэл дохио өгсөөр ирсний эцэст Илон Маск өөрийн хамгийн өндөр үнэлгээтэй хоёр компани болох “SpaceX” болон “Tesla”-ийг нэгтгэх санааг дэмжиж байгаагаа мэдэгджээ. Тэрхүү хэлцлийг 2027 оны эхний хагас гэхэд албан ёсоор зарлаж, Дональд Трампын бүрэн эрхийн хугацаанд багтаан хаахыг зорьж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна.

    Дээрх төлөвлөгөө хэрэгжвэл түүхэн дэх хамгийн том хэмжээний компанийн нэгдэх хэлцэл болох бөгөөд нийт 3.7 их наяд ам.долларын зах зээлийн үнэлгээтэй хоёр компани нэг бүтэц дор орох юм. Илон Маскийн хувьд дараалсан хоёр орлогын тайланг танилцуулах хуралтай зэрэгцэн компаниудыг нэгтгэх талаар байр сууриа илэрхийлсэн байна.

    1400x933 (1).webp

    Зургийг: Win McNamee/Getty Images/Bloomberg

    Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай харилцаагаа сэргээснээр Цагаан ордонд дахин нэвтрэх боломжтой болсноос гадна хөрөнгө оруулагчдын сонирхол өндөр байгаа энэ мөчийг ашиглаж байна.  Хэдий тийм боловч завсрын сонгууль болоход хоёр долоо хоног хүрэхгүй хугацаа үлдсэн тул эдгээр давуу тал удаан үргэлжилнэ гэсэн баталгаа байхгүй. АНУ-ын Ардчилсан нам Конгрессын аль нэг танхимд ялалт байгуулбал дэлхийн хамгийн чинээлэг эрхэм болон түүний компаниуд зохицуулагчдын хяналт шалгалтад өртөх эрсдэл нэмэгдэх юм.

    Илон Маскийн хувьд Бүгд Найрамдах намын сонгуулийн кампанит ажилд ойролцоогоор 369 сая ам.доллар зарцуулаад байгаа аж. Энэхүү хандив нь Техас дахь Сенатын төлөөх өрсөлдөөн зэрэг зарим эмзэг тойргийн үр дүнд нөлөөлж магадгүй байгаа юм.

    01.jpg

    “SpaceX” болон “Tesla”-ийг нэгтгэх хугацаа нь “Tesla”-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл хэлцлийн нарийн нөхцөлүүдэд хэзээ итгэл үзүүлэхээс шалтгаална гэдгийг нэрээ нууцалсан эх сурвалжууд мэдээлжээ.

    “SpaceX”-ийн хувьд Илон Маск санал өгөх эрхийн 80 гаруй хувийг удирддаг тул хувьцаа эзэмшигчдээс зөвшөөрөл авахад багахан сорилттой тулгарна. Харин тэрбээр “Tesla”-ийн нийт хувьцааных нь 20 хувийг л эзэмшдэг учраас харьцангуй ярвигтай байх юм.

    Cэтгэгдэл бичих