logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    “Tesla” хөрөнгө оруулалтын зардлын төсөөллөө танасан нь зах зээлийн эргэлзээг нэмэгдүүлэв
    Kara Carlson
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 22 11:50
    54

    Зургийг: David Paul Morris/Bloomberg

    “Tesla” компани III улиралд 28 тэрбум ам.долларын орлоготой ажилласан нь шинжээчдийн хүлээлтэд хүрсэнгүй

    (Bloomberg) -- Өнгөрсөн улиралд хийсэн хөрөнгө оруулалт нь хүлээлтээс доогуур гарсантай зэрэгцэн “Tesla” зарцуулалтын төлөвлөгөөгөө таналаа. Энэ нь тус компанийг үйл ажиллагаагаа хиймэл оюун, робот хөгжүүлэлт рүү шилжүүлэх зорилтоо хэр хэмжээнд урагшлуулах вэ гэсэн эргэлзээг нэмэгдүүлж байна.

    “Tesla”-ийн мэдээлснээр 2026 оны хөрөнгө оруулалтын зардал 20 тэрбум ам.доллар орчим байх төлөвтэй байгаа аж. Энэ нь оны эхээр 25 тэрбум ам.доллароос дээш болгон зорилтоо өсгөж байснаас эрс буурсан үзүүлэлт юм.

    Ерөнхийдөө “Tesla” зорилтот түвшинд хүрэх хэмжээний хөрөнгө оруулалт тогтмол хийж чадахгүй байгаа аж. Тухайлбал: III улиралд капиталын зардал нь 4.73 тэрбум ам.доллар болсонтой харьцуулбал “Bloomberg”-ийн нэгтгэсэн шинжээчдийн дундаж таамаг 7.95 тэрбум ам.доллар байжээ.

    Тайлант хугацаанд тус компанийн ашиг шинжээчдийн хүлээлтийг давсан байна. Харин орлого нь 28.05 тэрбум ам.доллар болж, шинжээчдийн таамгаас ялимгүй доогуур гарчээ.

    Улирлын тайлангаа танилцуулсны дараа Нью-Йоркийн өргөтгөсөн арилжаагаар “Tesla”-ийн хувьцааны ханш 3.5 хувиар буурлаа. Энэ он гарсаар тус компанийн хувьцааны ханш 14 хувиар унаад байна.

    Cэтгэгдэл бичих