
Зургийг: С.Батсайхан
Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024-2026 онд батлагдсан орлого 1.9 тэрбум төгрөгөөс 2.7 тэрбум төгрөг болж, 39.8 хувиар, батлагдсан зарлага 1.9 тэрбум төгрөгөөс 2.4 тэрбум төгрөг болж, 27.2 хувиар тус тус өссөн байна.
Тус сангийн орлого хангалттай төвлөрөхгүй, харин зарлага нь бүрэн гүйцэтгэлтэй байгаагаас орлого, зарлагын тэнцвэр алдагдаж, үйл ажиллагаа доголдох эрсдэлтэй байгаа аж. Энэ нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хамрах хүрээ хэт өргөн байгааг хязгаарлах шаардлагатайг харуулж буйг Авлигатай тэмцэх газрын Засгийн газарт өгсөн зөвлөмжид онцоллоо.
Мөн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтыг сайжруулах, хиймэл оюун нэвтрүүлж, нэхэмжлэлийг бүрэн хянах хяналтын механизм бүрдүүлэхийг зөвлөмж болгосон байна.
Эрүүл мэндийн даатгалын сангаас 2024-2025 он болон 2026 оны эхний зургаан сард нийт 192 эмнэлэгт 557.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосноос 47 орчим хувийг 11 хувийн эмнэлэгт олгосон байжээ.