logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эрүүл мэнд
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    Эрүүл мэндийн даатгалд 3.3 сая хүн хамрагдсаны 71.6 хувийг нь Төр хариуцаж байна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 23 11:20
    43

    Зургийг: С.Батсайхан

    ЗГ: 2027 онд Эрүүл мэндийн даатгалын санд 3.4 их наяд төгрөг төвлөрүүлэхээр тооцоолсон

    Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого оны эхний есөн сарын байдлаар 1.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 14.8 хувиар өссөн бол зардал нь 0.4 хувиар нэмэгдэж, 1.7 их наяд төгрөгт хүрснийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

    Үүний 80 гаруй хувийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал эзэлсэн бол эмийн үнийн хөнгөлөлтөд 134 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 10 орчим хувиар нэмэгджээ.

    23-1.JPG

    Эмийн үнийн хөнгөлөлтийн зардал жил бүр тогтмол тэлж, өнгөрсөн онд нийт 170 гаруй тэрбум төгрөг олгосон байна. Харин 2027 онд ахмад настнууд болон зорилтот бүлгийнхэнд санхүүгийн дарамт хамгийн их учруулж буй даралт, зүрх судас, чихрийн шижингийн эмийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хөнгөлөхөөр 248.8 тэрбум төгрөгийг төсвийн төсөлд тусгаад буй.

    23-2.JPG

    2026 онд Эрүүл мэндийн даатгалын сангийн нийт орлогыг 2.7 их наяд төгрөг, нийт зарлагыг 2.4 их наяд төгрөгөөр баталсан юм. Харин 2027 онд 3.4 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тооцоолсон бол Төрийн албан хаагчдын цалин хөлсний өсөлттэй холбоотойгоор зардал нэмэгдэж, гурван их наяд төгрөгийн зарлагатай байхаар тооцоолжээ.

    Есдүгээр сарын байдлаар эрүүл мэндийн даатгалд 3.3 сая хүн даатгуулсны 71.6 хувь нь шимтгэлийг улсын төсвөөс хариуцан төлдөг иргэд эзэлж байна. 23.6 хувийг ажил олгогчоос хариуцан төлдөг иргэд, 4.8 хувийг өөрөө хариуцан төлдөг иргэдийн шимтгэл бүрдүүлжээ.

    23-3.JPG

    2024-2026 онд Эрүүл мэндийн даатгалын сангийн батлагдсан орлого 39.8 хувиар, зарлага нь 27.2 хувиар өссөн ч орлого хангалттай төвлөрөхгүй,зарлага нь бүрэн гүйцэтгэлтэй байгаагаас орлого, зарлагын тэнцвэр алдагдаж, сангийн үйл ажиллагаа доголдох эрсдэлтэй байгааг Авлигатай тэмцэх газар мэдээлсэн юм. Үүнээс шалтгаалан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хамрах хүрээг хязгаарлахаас гадна төлбөрийн хяналтыг сайжруулах, хиймэл оюун нэвтрүүлж, нэхэмжлэлийг бүрэн хянах хяналтын механизм бүрдүүлэхийг зөвлөсөн байна.

    Cэтгэгдэл бичих