logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эрүүл мэнд
    Нийтлэлийг хуваалцах
    Э.Мөрөнгуа
    Конго улсын найман мужид эбола вирусын халдвар бүртгэгдлээ
    Jason Gale
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 16 12:00
    125

    Зургийг: Waldo Swiegers/Bloomberg

    Бага насны хүүхдүүдийн эндэгдэл өндөр байна

    Эбола вирусын халдвар Конго улсын найм дахь мужид тархсан талаар “Reuters” агентлаг мэдээллээ. Тус улсын эрүүл мэндийн салбар хурдацтай тархаж буй вирусыг хяналтдаа авахаар хичээж буй энэ үед бага насны хүүхдүүдийн эндэгдэл өндөр байгаа нь шинэ сорилт болж байна.

    Тус улстай хиллэдэг хойд Убанги мужид хоёр тохиолдол батлагдсан гэж мэдээлсэн. Эрх баригчид эдгээр тохиолдлыг хараахан албан ёсоор зарлаагүй. Хэрвээ батлагдвал тус мужид бүртгэгдсэн анхны тохиолдол болох юм.

    Түүнчлэн хойд Кивуд мужид бага насны хүүхдүүдийн дунд халдварын эзлэх хувь харьцангуй өндөр байгааг MSF олон улсын байгууллага анхаарууллаа. Тус мужид халдварын тархалт эрчимжиж байгаа ба нийт батлагдсан тохиолдлын бараг 25 хувийг тав хүртэлх насны хүүхдүүд эзэлж буй. Тус улсын Засгийн газрын сүүлийн тайланд дурдсанаар аравдугаар сарын 13-ны өдрийн байдлаар Конго улсад эболагийн халдварын 9212 батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 4441 хүн нас баржээ.

    Cэтгэгдэл бичих