logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Ираны хэлэлцээний талаар зөрүүтэй мэдээлэл гарснаар газрын тосны үнэ тогтворжив
    Kanoko Matsuyama
    Julian Lee
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 21 09:40
    74

    Зургийг: Eli Hartman/Bloomberg

    Балтын тэнгис дэх гол боомтын үйл ажиллагаа зогссоноор ОХУ-ын газрын тосны экспорт буурлаа

    (Bloomberg) -- АНУ болон Ираны дайныг зогсоох яриа хэлэлцээний талаар зөрүүтэй мэдээллүүд гарсны дараа газрын тосны үнэ тогтворжлоо.

    Лхагва гарагийн байдлаар WTI төрлийн газрын тосны үнэ баррель нь 98 ам.доллар орчимд, брент төрлийн газрын тосных 108 ам.доллароос дээгүүр түвшинд хадгалагдаж байна. Мягмар гарагийн арилжаагаар брент төрлийн газрын  тосны ханш зургаан ам.доллар хүртэл дүнгээр хэлбэлзэж байв.

    Мөргөлдөөнийг зогсоох яриа үргэлжилж байгаа ч тохиролцоонд ойртсон гэх мэдээлэл нь худлаа гэж хэлэлцээнд оролцож буй дипломатч мэдэгдсэний дараа газрын тосны ханш тогтворжжээ.

    Үүнээс өмнө баталгаажаагүй мэдээлэл гарснаар газрын тосны үнэ сүүлийн таван сарын дээд түвшнээсээ огцом унасан юм.

    RUSSIA-OIL.png

    Нийлүүлэлт талаасаа ОХУ-ын Балтын тэнгис дэх гол боомтын үйл ажиллагаа түр зогссоноор далайгаар тээвэрлэсэн түүхий нефтийн экспорт нь нэг сарын доод түвшинд хүрчээ.

    “Bloomberg”-ийн нэгтгэсэн танкерын мэдээллээр аравдугаар сарын 18-наар эцэслэсэн дөрвөн долоо хоногт ОХУ-ын газрын тосны урсгал өдрийн 3.59 сая баррель болж, аравдугаар сарын 11-нээр эцэслэсэн өмнөх үеэс 110 мянган баррелиар буурчээ.

    Санкт-Петербургийн ойролцоох Приморск терминалын хиймэл дагуулын зургаас харахад өнгөрсөн долоо хоногийн дунд үед зогсоолуудад танкер байгаагүй аж. Үйл ажиллагаа нь зогссон шалтгаан нь засвар үйлчилгээтэй холбоотой байх магадлалтай байна.

    Cэтгэгдэл бичих