
Зургийг: SeongJoon Cho/Bloomberg
(Bloomberg) -- БНСУ-ын экспорт аравдугаар сарын эхний хагаст хүчтэй өсөлтөө хадгаллаа. Хиймэл оюунтай холбоотой олон улсад эрэлт эрчимжсэнээр хагас дамжуулагчийн нийлүүлэлт нэмэгджээ. Сүүлийн дата тус улсын Төв банкны бодлогын хүүгийн шийдвэрийн өмнөхөн эдийн засаг нь тэсвэртэй байгааг харуулж байна.
БНСУ-ын гаалийн албаны мэдээллээр ажлын өдрийн зөрүүг тооцсон экспорт аравдугаар сарын эхний 20 хоногт өмнөх оны мөн үеэс 65.9 хувиар өсжээ. Энэ нь өмнөх сарын мөн үед бүртгэгдсэн өсөлтөөс удааширсан үзүүлэлт болж байна. Хагас дамжуулагч тус улсын экспортын өсөлтийн гол хөдөлгөгч хүч хэвээр байж, чипийн экспорт өмнөх оны мөн үеэс 222.5 хувиар өсөж, 27.5 тэрбум ам.доллар хүрчээ.
Үүнээс гадна чип болон автомашины нийлүүлэлт нь нэмэгдсэнээр Япон улсын экспорт есдүгээр сард тогтвортой өсөлтөө хадгалсан байна.
Тус улсын Сангийн яамны мэдээллээр өнгөрсөн сард экспортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 16.7 хувиар өсжээ. Энэ нь эдийн засагчдын дундаж таамгаас 21.5 хувиар бага үзүүлэлт боллоо. Японы экспорт ийнхүү 13 сар дараалан өссөн байна.
Түүнчлэн худалдааны тэнцэл ажлын өдрийн зөрүүг тооцоогүй дүнгээр 3.4 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан нь өмнөх сарын алдагдлаас буурсан гүйцэтгэлтэй байна.