logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Э.Мөрөнгуа
    Австрали улс “Facebook”, “TikTok”-ийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргана
    Angus Whitley
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 21 11:50
    84

    Австралийн Харилцаа холбооны сайд Аника Уэллс. Зургийг: Brent Lewin/Bloomberg

    (Bloomberg) -- 16 нас хүрээгүй хүүхдүүдэд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглосон хуулийг мөрдөөгүй байж болзошгүй үндэслэлээр “Facebook”, “TikTok” болон бусад томоохон цахим платформыг Австралийн Засгийн газар шүүхэд өгөхөөр болсныг тус улсын Харилцаа холбооны сайд Аника Уэллс мэдэгдлээ.

    Австралийн цахим орчны аюулгүй байдлыг хариуцсан зохицуулагч “eSafety” гуравдугаар сард “Facebook”, “Instagram”, “TikTok”, “Snapchat” болон “YouTube” платформ дээрх хуулийг зөрчсөн эсэхийг шалгаж буйг мэдээлсэн байна.

    Хуулиар компаниуд насанд хүрээгүй хэрэглэгчдийг нийгмийн сүлжээнд бүртгэл нээхээс сэргийлэхийн тулд боломжит бүх арга хэмжээг авах үүрэгтэй. Энэ нь бага насны хүүхдүүдийг цахим орчин дахь хортой контентоос хамгаалах зорилготой юм.

    “eSafety”-ийн долоодугаар сард нийтэлсэн тайланд насанд хүрээгүй хэрэглэгчдийн ихэнх нь бүртгэлээ хадгалж үлдэх эсвэл шинээр нээх боломжтой байсныг тогтоосныг дурджээ. Үүний гол шалтгаан нь платформуудын нас шалгах систем үр дүнгүй байсантай холбоотойг тодотгосон байна.

    Дэлхийд анхдагч энэхүү хориг бараг жилийн өмнө хэрэгжиж эхэлснээс хойш Австралийн Засгийн газар зөрчилд ногдуулах торгуулийн дээд хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж, 76 сая ам.доллар болгоод байгаа аж.

    Cэтгэгдэл бичих