logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    ОУВС: Дэлхийн ажлын байрны 40 хувь AI-ийн нөлөөнд өртөхөөр байна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 19 15:30
    123

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    Зарим ажлыг технологи орлох бол заримынх нь бүтээмжийг нэмэгдүүлнэ гэж үзэж буй

    Хиймэл оюун ирэх арван жилд дэлхийн эдийн засгийн жилийн өсөлтийг ойролцоогоор 0.5 нэгж хувиар нэмэгдүүлэх боломжтойг Олон улсын валютын сан онцоллоо. Гэхдээ бүтээмжийн өсөлт бодитоор мэдрэгдэхэд хугацаа шаардагдах бөгөөд компаниуд ажлын арга барил, үйл явцаа шинэчлэх шаардлагатай аж.

    Цаашдаа AI-ийг чиглэх хөрөнгө оруулалт төмөр зам, интернэт  болон цахилгаан сүлжээ байгуулахад зарцуулсан асар их хөрөнгийг ч давах төлөвтэй. Энэ нь одоогоор АНУ болон тоног төхөөрөмж нийлүүлэгч Азийн орнуудын өсөлтийг дэмжиж байгаа боловч технологийн хэрэглээгээ өргөжүүлж чадахгүй улс орнууд хоцрох эрсдэлтэйг дурджээ.

    Харин хөрөнгө оруулагчдын хувьд хүлээлт нь хиймэл оюунтай холбоотой бодит үр өгөөжөөс түрүүлсэн тохиолдолд компаниудын ашиг орлого төсөөлөлд хүрэхгүй байснаар хувьцааны ханш унах эрсдэлтэй. Түүнчлэн өрийн санхүүжилт болоод компаниудын харилцан хамаарал энэхүү алдагдлыг дэлхий даяар тархааж болзошгүйг ОУВС анхааруулав.

    Үүнээс гадна дэлхийн хэмжээнд нийт ажлын байрны 40 орчим хувь нь AI-ийн нөлөөнд өртөхөөр байна. Гэхдээ эдгээр ажлын байр бүгд устаж үгүй болно гэсэн үг биш. Зарим ажлыг технологи орлох бол заримынх нь бүтээмжийг нэмэгдүүлнэ гэж үзэж буй.

    Тиймээс санхүүгийн тогтвортой байдал, кибер хамгаалалтыг бэхжүүлэх, дижитал болон эрчим хүчний дэд бүтцийг хөгжүүлэх, ажилтнуудыг шинэ ур чадварт сургахыг бодлогын тэргүүлэх чиглэл болгохыг ОУВС зөвлөжээ.

     

    Cэтгэгдэл бичих