
Зургийг: Goksel Yapar/AFP/Getty Images/Bloomberg
(Bloomberg) -- Европын Холбоо ирэх сард Турк улсын Анталья хотноо болох НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн конвенцын Талуудын 31 дүгээр бага хурлын үеэр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах багц бодлогыг танилцуулахыг зорьж байна.
НҮБ-ын сүүлийн тайланд 2015 оны Парисын хэлэлцээрт тусгасан дэлхийн дулаарлыг 1.5 хэмд хязгаарлах зорилт биелэхгүй байх магадлалтайг онцолсон юм.
Европын Холбоо сүүлийн хоёр жилд улс орнуудтай дэлхийн хүлэмжийн хийн ялгарлыг хурдацтай бууруулах тохиролцоонд хүрч чадаагүй. Мөн 2023 онд гаргасан шатах түлшнээс татгалзах амлалтыг хэрэгжүүлэх талаар хэлэлцээ ахиц муутай байгаа юм.
НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн конвенцын Талуудын 31 дүгээр бага хурлаар Европын Холбоо дэлхийн хэмжээнд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах шаардлагаа эрчимжүүлнэ.
Түүнчлэн оролцогчид хүлэмжийн хийн ялгарлыг хэрхэн хамгийн үр дүнтэй бууруулах талаар "Хүлэмжийн хийг бууруулах ажлын хөтөлбөр"-ийн хугацааг хамгийн багадаа 2040 он хүртэл сунгахыг зорьж байна.