logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    “Entrée Resources” хаалттай хүрээнд хувьцаа байршуулж, C$31.9 саяыг татна
    Entrée Resources: Татан төвлөрүүлэх хөрөнгийг үйл ажиллагааны хэрэгцээнд зарцуулна
    Entrée Resources: Хөрөнгө татах ажиллагааг 2026 оны IV улиралд багтаан эцэслэнэ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 22 15:25
    76

    Зургийг: Entree Resources Ltd

    Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Entrée Resources” компани брокерын зуучлалгүйгээр хаалттай хүрээнд хувьцаа байршуулж, 31.9 сая хүртэлх канад долларын хөрөнгө татахаар төлөвлөж буйгаа мэдэгдлээ.

    Тус компани нэгж бүрийг нь 2.90 канад доллароор үнэлсэн 11 сая хүртэлх багц хувьцаа гаргахаар төлөвлөсөн байна.

    Хувьцааны багц нь тус компанийн нэг энгийн хувьцаа болон хувьцаа худалдан авах варрантаас бүрдэнэ. Ингэхдээ варрант эзэмшигчид нэгж хувьцааг гурван жилийн хугацаанд 3.95 канад доллароор нэмэлт хувьцаа болгон худалдан авах эрх олгоно гэж мэдээлжээ.

    23-4.JPG

    Татан төвлөрүүлэх хөрөнгийг компанийн үйл ажиллагааны ерөнхий хэрэгцээнд зарцуулахаар төлөвлөсөн байна. Тухайлбал: “Entrée/Oyu Tolgoi” хамтарсан үйлдвэрийн төсөл дэх компанийн эзэмшлийн оролцоотой холбоотой техникийн тайланг шинэчлэх ажлыг санхүүжүүлэх, Монгол Улс дахь үйл ажиллагаа, оролцоогоо өргөжүүлэх зэрэг багтаж байгаа юм.

    “Entrée Resources”-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Крис Адамс энэхүү санхүүжилтийн томоохон хэсгийг криптовалютын “Tether” группийн харьяа шинэ стратегийн хөрөнгө оруулагч бүрдүүлнэ гэж мэдээллээ.

    Дээрх санхүүжилт нь “Entrée Resources” болон “Оюу Толгой”-ийн хамтарсан үйлдвэрийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг “Оюу Толгой” ХХК-д шилжүүлэх ажлыг урагшлуулах, мөн тусгай зөвшөөрлийн талбай дахь Төрийн эзэмшлийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор Засгийн газрын ажлын хэсэг болон “Оюутолгой” төслийн бусад оролцогч талтай хамтран ажиллах явцад  компанийн санхүүгийн чадавхыг бэхжүүлнэ гэж онцоллоо.

    Ингэснээр компанийн стратегийг дахин үнэлж, Монгол дахь үндсэн төслөөс гадна зэс болон бусад чухал ашигт малтмалын өндөр чанартай төслүүдэд роялти, ирээдүйн олборлолтоос бүтээгдэхүүн худалдан авах эрх зэрэг хэлбэрээр хөрөнгө оруулж, бизнесээ өргөжүүлэх боломжийг судална гэж тодотгож байна.

    Хөрөнгө татах ажиллагааг 2026 оны IV улиралд багтаан эцэслэхээр төлөвлөжээ.

    Торонтогийн Хөрөнгийн биржийн сүүлийн арилжаагаар “Entrée Resources”-ийн хувьцааны ханш 3.3 хувиар буюу 0.10 канад доллароор буурч, 2.93 канад долларт хүрсэн байна.

    Cэтгэгдэл бичих