logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Fortescue: БНХАУ-тай үүссэн маргаан бүтэн жилийн гүйцэтгэлд нөлөөлж болзошгүй
    Paul-Alain Hunt
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 22 11:25
    49

    Зургийг: Bloomberg

    “Fortescue”-ийн төмрийн хүдрийн нийлүүлэлт III улиралд 6 хувиар буурчээ

    (Bloomberg) -- Австралийн төмрийн хүдэр олборлогч “Fortescue” компани БНХАУ-ын Төрийн дэмжлэгтэй худалдан авагч болох “China Mineral Resources Group”-тэй үүссэн маргаан нь бүтэн жилийн санхүүгийн гүйцэтгэлд нөлөөлж болзошгүйг анхаарууллаа.

    “Fortescue” нийлүүлэлтийн гэрээний үнийн нөхцөлийг тус групптэй хэдэн сарын турш хэлэлцэж байгаа аж.  Хэдий тийм боловч “China Mineral Resources Group” нь БНХАУ-ын гангийн үйлдвэрүүдтэй хамтран ачаа хүлээн авах хугацааг хойшлуулан, худалдан авалтыг хязгаарлаж байна гэсэн мэдээлэл гарчээ. Ингэснээр “Fortescue”-ийн төмрийн хүдрийн нийлүүлэлт III  улиралд өмнөх оны мөн үеэс зургаан хувиар буурсан бол борлуулалт нь 42.9 сая тонн болж, тээвэрлэсэн хэмжээнээс ч доогуур гарчээ.

    Дэлхийн тэргүүлэх төмрийн хүдэр импортлогч БНХАУ нь Австрали, Бразилын экспортолсон төмрийн хүдрийн дийлэнх хувийг худалдан авдаг.

    “Fortescue” компани БНХАУ-тай харилцаагаа бэхжүүлэхийн тулд тус улсын компаниудаас тоног,  төхөөрөмж захиалж, банкнуудаас нь зээл авах хүртэл алхам хэрэгжүүлжээ.

    Cэтгэгдэл бичих