logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    BNEF: Зэсийн уурхайнуудад $332 тэрбумын хөрөнгө оруулалт шаардлагатай
    Grace Asenov
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 20 15:30

    Зургийг: Oliver Bunic/Bloomberg

    (Bloomberg) --  Ирээдүйд нийлүүлэлтийн ноцтой хомсдол үүсэхээс сэргийлэхийн тулд зэс олборлолтын салбарт 332 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэж “Bloomberg New Energy Finance“ тооцоолсон байна. 

    Мягмар гарагт нийтлэгдсэн тайланд дурдсанаар хангалттай хэмжээний хөрөнгө оруулалт хийхгүй бол 2050 он гэхэд зэсийн зах зээлд 20 сая тонн хүртэлх нийлүүлэлтийн дутагдал үүсэх төлөвтэй байгаа аж. Шинжээчдийн тооцоолсноор эрэлт өсөхийн зэрэгцээ үйлдвэрлэгчид олборлолтын уналтыг шинэ төслүүдээр нөхөхөд хүндрэлтэй буй тул зэсийн зах зээл 2028 оноос нийлүүлэлтийн алдагдалд орох төлөвтэй байна.

    Чулуужсан түлшнээс татгалзаж, автомашинаас дата төв хүртэлх өргөн хүрээнд цахилгаанжуулалт эрчимжиж байгаа нь “BloombergNEF”-ийн “Transition Metals Outlook” тайланд багтсан металлуудаас зэсийг хамгийн нийлүүлэлт хомсдолтой металл болгож буй.

    Цахилгаанжуулалттай холбоотой зэсийн эрэлт 2050 он гэхэд 89 хувиар өсөж, 23.3 сая тонн хүрэх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь тухайн үеийн дэлхийн нийт зэсийн хэрэглээний талаас илүү хувийг бүрдүүлэхээр байна.

    Cэтгэгдэл бичих