logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ногоон хөгжил
    Нийтлэлийг хуваалцах
    Э.Мөрөнгуа
    Эль-Ниньо үзэгдэл оны сүүлийн 3 сард оргил түвшиндээ хүрэх төлөвтэй байна
    Eric Roston
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 09 11:35
    830

    Зургийг: Kevin Carter/Getty Images/Bloomberg

    2026 онд дэлхийн хэмжээнд агаарын дундаж хэм түүхэн дээд түвшнээ давах магадлал 26 хувьтай байна

    (Bloomberg) -- Одоо үргэлжилж буй Эль-Ниньо үзэгдэл нь өмнөх тохиолдлуудаар бүртгэгдсэн далайн усны температурын дээд түвшнийг давах төлөвтэйг НҮБ-ын Дэлхийн цаг уурын байгууллагаас анхаарууллаа. Ингэснээр дэлхийн эдийн засгийн чухал бүс нутгуудад хэт халалт, ердийнхөөс хуурай эсвэл чийглэг уур амьсгал зонхилж болзошгүй байна.

    Энэ зун Эль-Ниньогийн үеэр далайн усны температур хэвийн хэмжээнээс хоёр хэмээр өндөр байса аж. Судлаачид оны сүүлийн гурван сард энэ нь 3.7 хэмээр давж болзошгүй гэж тооцоолжээ.

    EL-NINO.png

    Температурын зөрүү хоёр хэмээс давах үед Эль-Ниньог маш хүчтэй гэж ангилдаг. 2015-2016 онд тохиосон хамгийн хүчтэй Эль-Ниньогийн үеэр далайн усны температур 2.6 хэмээр нэмэгдэж байжээ.

    БНХАУ-ын судлаачид 2023 онд тооцоолсноор дээрх үзэгдэл дараагийн гурван жилд дэлхийн эдийн засаг бараг дөрвөн их наяд ам.долларын боломжит үйлдвэрлэлээ алдахад хүргэхээр байгаа аж.

    Эль-Ниньо тохиосон жилүүдэд дэлхийн жилийн дундаж температур шинэ дээд түвшинд хүрэх хандлагатай байдгийг Дэлхийн цаг уурын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Селесте Сауло дурджээ.

    Европын Холбооны дэлхийн ажиглалтын хөтөлбөр болох Коперникийн уур амьсгалын өөрчлөлтийн албаны мэдээллээр 2026 онд дэлхийн дундаж температур хоёр жилийн өмнө тогтоосон түүхэн дээд түвшнийг давах магадлал 26 хувьтай байна.

    Cэтгэгдэл бичих