logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Үл хөдлөх хөрөнгө
    Нийтлэлийг хуваалцах
    Э.Мөрөнгуа
    Их Британид анх удаа орон сууц худалдан авагчдын ипотекийн зээлийн төлбөр, түрээснийхээс давав
    Harry Black
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 20 14:00

    Зургийг: SJason Alden/Bloomberg

    (Bloomberg) -- Есдүгээр сард Их Британид анх удаа орон сууц худалдан авагчдын 50 гаруй хувь нь өмнө нь төлж байсан түрээсийн төлбөрөөсөө илүү хэмжээний мөнгийг ипотекийн зээлийн сарын төлбөрт төлж байгааг үл хөдлөх хөрөнгө зуучлалын “Hamptons” агентлагийн мэдээлэл харууллаа. Тодруулбал: есдүгээр сард шинээр орон сууц худалдан авагчдын 56 хувь нь өмнөх сарын түрээснээсээ өндөр төлбөрийг зээлд төлжээ. Тэд дунджаар 52 ам.доллароор илүү төлж буйг тооцоолсон байна. Энэ нь сүүлийн 10 орчим жилийн хугацаанд бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болж байгаа аж.

    UK-HOME.png

    АНУ, Ираны дайн эхэлснээс хойш инфляц болон эрчим хүчний үнэ өссөний улмаас Их Британийн ипотекийн зээлийн хүү нэмэгдээд байгаа юм.

    Таван жилийн хугацаанд хүү нь тогтмол байх нөхцөлтэй ипотекийн зээлийн дундаж хүү энэ сард зургаан хувьд хүрсэн нь сүүлийн гурван жил орчмын хугацаанд анхны тохиолдол болсныг “Moneyfacts” мэдээлсэн байна.

    Cэтгэгдэл бичих