logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    ГБХНХЯ: 2027 онд бүх тэтгэврийг 10 хувиар нэмж, дундаж тэтгэвэр ₮1.3 сая болно
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 26 16:15

    Зургийг: SeongJoon Cho/Bloomberg

    Т.Аубакир: 419-430 мянга орчим ахмад настан суурь тэтгэвэрт хамрагдана

    Эмэгтэй 55, эрэгтэй 60 насанд хүрсэн ахмад настнууд 11 дүгээр сарын нэгнээс одоо авч буй үндсэн тэтгэвэр дээрээ нэмэлтээр 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр авна.

    Суурь тэтгэврийг шимтгэл төлсөн хугацаа болон үндсэн тэтгэврийн хэмжээнээс хамааруулан ялгаатай тооцно. Тухайлбал: 27 жил шимтгэл төлсөн, одоо 769 мянган төгрөгийн үндсэн тэтгэвэр авч буй ахмад настанд дунджаар 230 гаруй мянган төгрөгийн суурь тэтгэвэр тооцсоноор нэг сая орчим төгрөгийн тэтгэвэр авахыг салбарын яам танилцууллаа.

    Үүнээс гадна ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс нийт тэтгэврийг 10 хувиар нэмэхээр төсвийн төсөлд тусгаад байна. Ингэснээр дундаж тэтгэвэр 1.3 сая төгрөг хүрэхээр байгаа юм.

    Тэтгэвэр нэмэгдсэнээр нөгөө талд үнийн өсөлтөөс хамгаалах арга хэмжээг Засгийн газар хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Энэ хүрээнд өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний нөөц бүрдүүлж, үнийн өсөлтийг хязгаарлах, ахмад настнуудын өргөн хэрэглэдэг даралт, зүрх судас, чихрийн шижингийн эмийн үнийг ирэх оноос даатгалаас 100 хувь хариуцах юм.

    Цаашлаад олон давхаргат тэтгэврийн тогтолцоо бүрдүүлэх, гэр бүлийн хөгжил, хөдөлмөр эрхлэлт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх зорилгоор холбогдох хуулиудад шинэчлэл хийх болон анхдагч хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн бариад байна.

    Cэтгэгдэл бичих