logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    Ирэх онд агаарын бохирдлын төлбөрийн орлогоор ₮144.3 тэрбумыг төсөвт төвлөрүүлнэ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 21 10:40
    127

    Зургийг: С.Батсайхан

    БНХАУ-аас 280 мянган тонн хагас коксон түлшийг 288.7 тэрбум төгрөгөөр худалдаж авна

    2027 онд агаарын бохирдлын төлбөр болон бусад татвар хураамжийн орлогоор төсөвт 144.3 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тооцоолж буйгаас 90 орчим хувийг нь олборлосон түүхий нүүрсэнд ногдуулах агаарын бохирдлын төлбөрийн орлогоор төвлөрүүлэхээр байна. Үлдсэн 14.3 тэрбум төгрөгийг авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн агаарын бохирдлын төлбөрийн орлогоор бүрдүүлэхээр төлөвлөжээ.

    Улсын төсөвт төвлөрүүлж буй энэхүү орлого 2023-2025 онд өмнөх жилүүдээс 2.5-3 дахин нэмэгдэж, 85 тэрбум төгрөг хүрснийг төсвийн дата мэдээлэл харуулж байна.

    21-1.JPG

    Засгийн газар ирэх оноос дээрх төлбөрийг орон нутгийн төсөвт төвлөрүүлж, агаарын бохирдлын сөрөг нөлөөг бодитоор амсаж буй иргэдэд тулгамдсан асуудлаа бие даан шийдвэрлэх боломж олгохыг тодотгож буй.

    Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд 2026-2027 онд хагас коксон түлшний хангамж, нөөц бүрдүүлэх, зуухны төрлийг өөрчлөх, гэр сууцын дулаалгыг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зэрэг ажлууд хийгдэж буйг Нийслэлийн Засаг даргын тамгын газар мэдээлсэн юм.

    Багануурын нүүрсний уурхайг түшиглэн барьж буй нүүрс пиролизийн үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулснаар жилд 600 мянган тонн хагас коксон түлш үйлдвэрлэнэ. Хагас коксон түлшинд бүрэн шилжсэнээр агаарын бохирдлыг 50 орчим хувиар бууруулна. Урт хугацаандаа гэр хорооллыг орон сууцжуулах төслүүдийн тоог нэмэгдүүлэх шаардлагатайг албаныхан тодотгож байна.

    Энэ өвөл БНХАУ-аас 280 мянган тонн хагас коксон түлшийг 288.7 тэрбум төгрөгөөр худалдан авахаар төлөвлөөд байгаа аж.

    Агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлд 2018-2024 онд улсын төсвөөс 336.1 тэрбум төгрөг төсөвлөж, үүнээс 276.3 тэрбум төгрөг зарцуулжээ.

    21-2.JPG

    Үүнээс гадна Дэлхийн Банк, Азийн Хөгжлийн Банк зэрэг олон улсын байгууллагууд агаарын бохирдлыг бууруулах чиглэлд төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж ирснийг утааны сонсголын үеэр мэдээлж байсан юм.

    JICA-ийн 2022 оны тайлангаар гэр хорооллын яндангийн утаа агаарын бохирдлын 55 орчим хувийг, автомашины утаа 30 орчим хувийг, үлдсэн нь дулааны цахилгаан станцууд зэрэг бусад эх үүсвэрээс бий болж буйг тогтоожээ.

    Cэтгэгдэл бичих