logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    Д.Дэлгэрзаяа
    Азийн бүс нутагт баавгайтай таарах тохиолдол эрс нэмэгдлээ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 09 17:00
    139

    Зургийг: William Campbell/Corbis Historical via Getty Images/Bloomberg

    Японы улсад сүүлийн жилүүдэд баавгай үзэгдэх, хүн рүү дайрах тохиолдол нэмэгдсэнийг kumamap.com-ийн өгөгдөл харуулж байна. 2025 онд л гэхэд Японд баавгай дайрсны улмаас 13 хүн амиа алджээ. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар баавгайн идэш тэжээлийн хүртээмжийн хэлбэлзэл, уур амьсгалын өөрчлөлт, мөн хөдөө орон нутгийн хүн амын бууралт зэрэг хүчин зүйлс үүнд нөлөөлж байна.

    Сүүлийн үед Азийн бусад бүс нутагт ч баавгайтай таарах тохиолдол эрс нэмэгдсэн аж. Өнгөрсөн сард ОХУ-ын Сибирийн Красноярскийн хязгаарт баавгайн дайралтаар хамгийн олон буюу зургаан хүн амиа алджээ. Тус улсын хүрэн баавгайн тоо толгой 36 жилд 130 мянгаас 308 мянга хүрээд байна.

    Улаанбаатар хотод 2019 онд баавгай үзэгдэх нэг тохиолдол бүртгэгдэж байсан бол энэ онд 24 тохиолдол бүртгэгдээд байна. Түүнчлэн улсын хэмжээнд баавгай үзэгдсэн нийт 754 мэдээлэл бүртгэгдсэнээс дийлэнх нь бамбарууштай баавгай байжээ.

    Cэтгэгдэл бичих