logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Э.Мөрөнгуа
    “DeepSeek”-ийн хиймэл оюуны агентын өдөр тутмын хэрэглэгчийн тоо 1.54 сая хүрлээ
    Saritha Rai
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 09 11:40
    287

    Зургийг: Raul Ariano/Bloomberg

    (Bloomberg) -- БНХАУ-ын хиймэл оюуны салбарын гол тоглогч “DeepSeek” агентын дэд бүтцийнхээ хэрэглээний өсөлтийг харуулсан анхаарал татахуйц тоон мэдээллийг танилцууллаа. Тодруулбал: Ханжоу хотод төвтэй тус стартап ням гарагт нээлттэй эхийн агентын аппликейшн “DeepSeek Harness”-ийг өдөр тутам идэвхтэй ашигладаг хэрэглэгчдийн тоо 11 дүгээр сарын дөрвөний өдрийн байдлаар 1.54 сая хүрснийг мэдээлжээ. Энэ нь наймдугаар сард тус аппликейшныг анх нэвтрүүлснээс хойш гурван сар ч хүрэхгүй хугацаанд гарсан өсөлт юм.

    Өнгөрсөн онд хямд өртөгтэй "R1" загвараараа Цахиурын хөндийнхнийг гайхшируулсан “DeepSeek” салбарын дараагийн томоохон чиглэл болох хиймэл оюуны агентын дэд бүтцэд хүч үзэж байна. Энэ нь хиймэл оюунд хэрэглэгчийн өмнөөс бие даан үйлдэл хийх боломж олгодог программ хангамж юм.

    Cэтгэгдэл бичих