logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    “Apple” яриа чагнах хэрэгсэлтэй ухаалаг бугуйн цаг болон эрүүл мэндийн шинэ аппликейшний туршилтын хувилбаруудаа гаргалаа
    Samantha Kelly
    Mark Gurman
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 04 11:45
    125

    Зургийг: David Paul Morris/Bloomberg

    (Bloomberg) -- “Apple” компани хөгжүүлэгчдэд зориулсан iOS 27.3 болон watchOS 27.3 үйлдлийн системийн анхны туршилтын хувилбаруудаа мягмар гарагт гаргалаа. Шинэчлэлээр “Apple Watch” орчны яриаг микрофоноор хүлээн авч, хиймэл оюунаар боловсруулах боломжтой болж байна. Мөн “Apple Intelligence”-ийн зарим функцийг БНХАУ-д нэвтрүүлэхээр туршиж, “iPhone”-ийн эрүүл мэндийн аппликейшнийг шинэчилж, 12 дугаар сард хэрэглэгчдэд хүргэхээр төлөвлөж байна.

    “Apple Watch Series 12” болон “Ultra 4” загварт ажиллах шинэ функцүүдийн нэг болох “Siri Recap” нь ярианы гол санааг товч жагсааж харуулна. Харин “Live Rewind” нь өмнөх 15 секундэд хэлсэн үгийг бичвэрээр дэлгэцэд гаргана. Тухайлбал: зоогийн газарт үйлчлүүлэхдээ зөөгчийн хэлсэн үгийг сайн сонсож чадаагүй бол давтаж хэлэхийг хүсэлгүйгээр дэлгэцээс унших боломжтой гэж “Apple” тайлбарлаж байна. Эдгээр функц туршилтын шатанд байгаа бөгөөд эхний ээлжид зөвхөн англи хэл дээр ажиллана. Хэдий тийм боловч орчны яриаг тасралтгүй сонсох боломж нь хувийн нууцлалын аюулгүй байдалтай холбоотой асуудлаар маргаан дагуулж байна. Ялангуяа орчны яриаг бичиж авахад бүх оролцогч талын зөвшөөрөл шаардлагатай байдаг АНУ-ын зарим мужид уг функцийг ашиглах нь хууль зүйн хүрээнд асуудал үүсгэж болзошгүй байна.

    “Apple” компани есдүгээр сард хиймэл оюунд суурилсан аудио функцүүдээ танилцуулахдаа хувийн нууцыг хамгаалах хэд хэдэн арга хэмжээ авснаа онцолжээ. Тухайлбал: хэрэглэгч “Live Rewind” функцийг ашиглан өмнөх 15 секундэд хэлсэн үгийг бичвэрээр харах үед дуут дохио өгнө. “Apple”-ийн мэдээлснээр тухайн яриаг интернэтээр дамжуулахгүйгээр төхөөрөмж дээр нь боловсруулдаг бөгөөд эх аудиог бичлэг болгон хадгалдаггүй.

    Мөн дээрх функцүүд хэн юу хэлснийг нэрээр нь тэмдэглэдэггүй. Ярианы хураангуйд санхүүгийн мэдээлэл, хүнийг таних боломжтой өгөгдөл, нэвтрэх эрхийг баталгаажуулах мэдээлэл зэрэг эмзэг мэдээллийг орхиж болно гэж мэдэгдсэн байна. Харин шинэчилсэн "Health аpp" зүрхний цохилт, хүний биеийн амин үзүүлэлт, алхалтын тоо зэрэг мэдээллийг нэг дор хянах хэсэгтэй болжээ. Мөн зүрх, сонсгол, хөдөлгөөн, бодисын солилцоо, сэтгэцийн эрүүл мэндийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг харуулах бөгөөд “Health Age” функц нь эрүүл мэндийн үзүүлэлтүүдэд тулгуурлан хэрэглэгчийнхээ биологийн насыг тооцоолно гэдгийг онцоллоо.

    Cэтгэгдэл бичих