logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Тансаг зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    БНХАУ-ын хяналт чангарах тусам чинээлэг иргэд алт руу шилжсэнээр Хонконгт үнэт эдлэлийн эрэлт өсөв
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 06 09:00

    Зургийг: Lam Yik/Bloomberg

    (Bloomberg) -- БНХАУ-ын тансаг хэрэглээний зах зээл бүхэлдээ саарч буй ч Хонконгт үнэт эдлэл, бугуйн цагны борлуулалт 2019 оноос хойших хамгийн дээд түвшинд хүрчээ. Бээжин оффшор хөрөнгө оруулалтад тавих хяналтаа чангатгаж буй энэ үед чинээлэг иргэд хөрөнгөө хадгалах зорилгоор алт, үнэт чулуу руу шилжиж байна.

    Хонконгт оны эхний есөн сард үнэт эдлэл, бугуйн болон ханын цаг, өндөр үнэтэй бэлгийн борлуулалт өмнөх оны мөн үеэс 22 хувиар өсөж, 5.8 тэрбум ам.доллар хүрчээ. Энэ нь нийт жижиглэн худалдааны борлуулалтын 15 хувийг бүрдүүлж байна.

    Өнгөрсөн улиралд Хонконгт үнэт эдлэлийн борлуулалт 10-аас дээш хувийн өсөлтөө үргэлжлүүлсэн бол Эх газрын Хятадын тансаг хэрэглээний зарцуулалт 10 гаруй хувиар буурчээ. 

    Бээжин хөрөнгийн гадагш урсгалд тавих хяналтаа чангатгаснаар Эх газрын Хятадын иргэд уламжлалт сувгаар гадаадад хөрөнгө оруулахад хүндрэлтэй болсон тул алт, үнэт чулуу нь аюулгүй хувилбарт тооцогдож буй. Ялангуяа биет алтыг үнэ цэнээ алдахгүй, зохицуулалтын өөрчлөлтөөс харьцангүй хамгаалагдсан гэж үзэж байна. 

    Cэтгэгдэл бичих