logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Тансаг зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Bloomberg TV Mongolia
    Неаполийн өвийг тээгч ISAIA брэнд Монголд хоёр дахь арван жилээ эхлүүллээ
    Харилцагчийн контент
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 12 14:33
    92
    Милан, Ром, Нью-Йорк, Токио, Лондон зэрэг дэлхийн загварын томоохон төвүүдэд байр сууриа эзэлсэн Италийн тансаг зэрэглэлийн эрэгтэй хувцасны ISAIA брэнд Улаанбаатарт дэлгүүрээ нээсний 10 жилийн ойгоо тэмдэглэж байна. “Премьер Тэйлор” компани тус брэндийг Монголын зах зээлд нэвтрүүлснээр Неаполийн оёдлын уламжлал, хийцийг дотоодын хэрэглэгчдэд хүргэх эхлэлийг тавьжээ.
     
    “Манай брэндийн онцлогийг орчин үе ба уламжлал гэсэн хоёр ойлголтоор илэрхийлж болно. Бид хүрэм урлахдаа Неаполийн уламжлалыг хадгалахын зэрэгцээ даавуу, эсгүүр, дүр төрхөд нь орчин үеийн хэв маягийг шингээдэг” гэж ISAIA-ийн Гүйцэтгэх захирал Жанлука Исайя тус брэндийн Монгол дахь 10 жилийн ойн арга хэмжээний үеэр онцолж байлаа. 100 гаруй жилийн түүхтэй тус брэнд цар тахлын дараа өдөр тутмын болон чөлөөт загварын цуглуулгаа өргөжүүлж, сонгодог хослолыг залуу үеийн хэв маяг, тав тухтай нийцүүлсэн шийдлүүдийг нэмэгдүүлжээ.
     
    “Анх ISAIA брэндийг Монголд мэддэг хүний тоо гарын арван хуруунд багтдаг байсан бол өнөөдөр маш олон хэрэглэгчтэй болсонд баяртай байна. Niche брэндийг жижиг зах зээлд амжилттай таниулж, олон улсын тансаг зэрэглэлийн брэндүүдийн төлөөллөөр үйл ажиллагаагаа өргөжүүлсэн он жилүүд байлаа” гэж “Премьер Тэйлор”-ийн үүсгэн байгуулагч Т.Зориг онцолсон юм.
     
    ISAIA энэ оныг 100 сая евро давсан борлуулалтын орлоготой хааж, 2027 оны санхүүгийн жилд хоёр оронтой өсөлтөө хадгална гэж тооцоолж байна. Дэлгүүрүүддээ үргэлжлүүлэн хөрөнгө оруулахын зэрэгцээ Монгол дахь үйл ажиллагааныхаа хоёр дахь арван жилд хэрэглэгчдийн өөрчлөгдөж буй сонголт, эрэлтэд нийцсэн өсөлтийг үргэлжлүүлэхээр зорьж буйгаа мөн илэрхийллээ.
    Cэтгэгдэл бичих