
•Live
Биднийг дагах
Тансаг зах зээл
Нийтлэлийг хуваалцах
Сэтгүүлчийг дагах
Э.Мөрөнгуа
Тансаг зах зээл
Нийтлэлийг хуваалцах
Э.Мөрөнгуа
Лондоны тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгийн бодит үнэ 50 орчим хувиар буураад байна
Meg Short
Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 06 13:50
176
Зургийг: Brendon Thorne/Bloomberg
(Bloomberg) -- Лондон хотын тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналт төсөөлснөөс ч гүнзгийрэх төлөвтэй байна.
“Savills”-ийн Лондоны тансаг орон сууцны индекс 2014 оны оргил үеэсээ 27 орчим хувиар буураад байгаа аж. Татварын өөрчлөлт, улс төр болон эдийн засгийн цочролууд давхацсан нь Лондон хотын тансаг зэрэглэлийн орон сууц эзэмшигчдэд сүүлийн 10 гаруй жилийн турш сорилт болж байна.
“Bloomberg”-ийн шинжээчид “Savills”-ийн мэдээллийг хэрэглээний үнийн индекстэй уялдуулан инфляцыг нөлөөг тооцвол бодит үнэ 49 гаруй хувиар буурчээ. Хэрэв зах зээл цаашид сэргэхгүй, инфляц одоогийн хурдаараа эрчимжвэл 2027 оны эхний хэдэн сард үнэ 2014 оны оргил түвшнээс хоёр дахин буурах төлөвтэй байна.
Cэтгэгдэл бичих