
Зургийг: Chip Somodevilla/Getty Images/Bloomberg
(Bloomberg) -- Даваа гарагт Илон Маскийн хөрөнгө 65 тэрбум ам.доллароор тэлснээр дахин их наядтан боллоо. “Bloomberg”-ийн тэрбумтнуудын индексээс харвал сүүлийн байдлаар түүний хөрөнгө 1.04 их наяд ам.доллароор хэмжигдэж байна.
Үүнд Илон Маскийн “SpaceX” болон “Tesla”-д эзэмшдэг хувьцааны ханш өссөн нь голлон нөлөөлжээ. Тухайлбал: аравдугаар сар гарсаар “SpaceX”-ийн хувьцааны ханш 13 хувиар, “Tesla”-ийнх 6.7 хувиар өссөн байна.
“SpaceX”-ийн IPO-ийн дараах хувьцааны ханшийн өсөлтийн үеэр Илон Маск зургаадугаар сард дэлхийн анхны их наядтан болж байсан юм. Хэдий тийм боловч компанийн үнэлгээ хэт өндөр түвшинд хүрсэн гэсэн болгоомжлол нэмэгдсэнээр хувьцааны ханш нь унаж, Илон Маск их наядтаны байр сууриа алдсан юм.
Ерөнхийдөө 2026 он дэлхийн технологийн салбарын тэрбумтнуудын хувьд онцгой жил болж байна.
Өнгөрсөн сард дэлхийн хамгийн чинээлэг 500 хүний эгнээнд багтдаг технологийн салбарын 100 орчим тэрбумтны нийт хөрөнгө 845 тэрбум ам.доллароор тэлжээ. Энэ нь оны эхний есөн сарын хамгийн өндөр дүнтэй өсөлт болсныг “Bloomberg”-ийн тэрбумтнуудын индексээс харж болохоор байгаа юм.
Технологийн салбарын тэрбумтнуудын нийт хөрөнгө 4.6 их наяд ам.доллар хүрч, индексийн нийт хөрөнгийн 36 хувийг бүрдүүлж буй. Энэхүү өсөлтийн гол хөдөлгөгч хүч нь хиймэл оюуны хөгжил болон АНУ-ын технологийн хувьцаануудын огцом өсөлт байлаа.