logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Тансаг зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Э.Мөрөнгуа
    БНХАУ-ын худалдан авагчдын зарцуулалт буурч “Hermès”-ийн борлуулалт хүлээлтэд хүрсэнгүй
    Angelina Rascouet
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 23 13:00
    224

    Зургийг: Na Bian/Bloomberg

    (Bloomberg) -- “Hermès” компанийн Ази, Номхон далайн бүс нутгийн борлуулалт III улиралд өсөөгүй байна. Энэ нь БНХАУ-ын хэрэглэгчдийн зардлаа танах хандлага тус компанийн алдарт “Birkin” цүнхний эрэлтэд ч нөлөөлж буйг харууллаа.

    “Hermès International”-ийн мэдээлснээр тус компанийн хамгийн том зах зээл болох Японоос бусад Ази, Номхон далайн бүс нутаг дахь борлуулалтын орлого нь III улиралд валютын ханшийн зөрүүг оруулж тооцсон дүнгээр өөрчлөлтгүй байжээ. Энэ нь шинжээчдийн таамаг болох 1.55 хувийн өсөлтөөс доогуур үзүүлэлт боллоо. Тус бүс нутаг компанийн нийт борлуулалтын орлогын 42 орчим хувийг бүрдүүлж байгаа аж.

    Парисын Хөрөнгийн биржид “Hermès”-ийн хувьцааны ханш арилжааны явцад 5-7 хүртэлх хувиар буурсан байна. Энэ он гарсаар 40 орчим хувиар сулраад байгаа юм. 1993 онд Хөрөнгийн биржид анх бүртгүүлснээс хойш тус компанийн хувьцааны ханш хамгийн тааруу нэг  жилээ үдэх төлөвтэй байна.

    Cэтгэгдэл бичих