
Зургийг: Cheng Xin/Getty Images
Европын Хөрөнгийн биржид бүртгэлтэй, зах зээлийн үнэлгээгээр тэргүүлэгч тансаг зэрэглэлийн зургаан компанийн зах зээлийн нийт үнэлгээ энэ онд ойролцоогоор 251 тэрбум еврогоор буураад байна. Эдгээрт “Richemont”, “Prada”, “Moncler” зэрэг брэнд багтаж байгаагаас жагсаалтыг “LVMH” болон “Hermès” компани тэргүүлжээ.
БНХАУ-ын хэрэглэгчдийн зарцуулалт хумигдаж, тансаг зэрэглэлийн гутал, гар цүнхний эрэлт буурснаас гадна хиймэл оюунд хийсэн хөрөнгө оруулалт зах зээлд савлагаа үүсгэсэн нь голлон нөлөөлсөн байна.
Тус улсын хэрэглэгчдийн эрэлт 10 гаруй жилийн турш тухайн салбарын өсөлтийн гол хөдөлгөгч хүч байсан юм. Хэдий тийм боловч үл хөдлөх хөрөнгийн салбарын урт хугацаанд үргэлжилсэн уналт болон хөрөнгийн зах зээлийн сул үзүүлэлт сүүлийн жилүүдэд дотоодын хэрэглээг сааруулжээ.