logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    CIMIC: “Thiess” Монголд уул уурхайн үйлчилгээ үзүүлэх урт хугацааны гэрээнүүд байгууллаа
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 27 15:00
    67

    Зургийг: mining.com.au

    “Thiess”-ийн гэрээний хүрээнд “Оюу Толгой”-д ойрын саруудад 110 гаруй ажлын байр нэмэгдэнэ

    Уул уурхайн салбарт үйлчилгээ үзүүлэгч “Thiess” компани Монголын талтай таван жилийн хугацаатай хоёр гэрээ байгууллаа. Тухайлбал: “Тийсс-Хишиг Арвин Жейви” ХХК-иар (ТХАЖВ) дамжуулан Оюутолгойн далд уурхайн нэвтрэлт, малталтын бэхэлгээ суурилуулалт болон блокчлон нураах олборлолтын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэнэ. Энэ хүрээнд ойрын саруудад багтаад 110 гаруй ажлын байр шинээр бий болох ба гэрээний хугацаа дуусахад ажилтнуудын тоо ойролцоогоор 800 хүрэх төлөвтэйг онцолжээ.

    Үүнээс гадна “Энержи Ресурс” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу “Ухаа худаг” уурхайн нүүрс хүлээн авах, боловсруулах, баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээний менежментийг хариуцахаар болсон байна.

    Эдгээр гэрээ нь "Оюу Толгой" болон “Энержи Ресурс”-тэй тогтоосон урт хугацааны түншлэлийг бататгаж, үйлчилгээ болон үйл ажиллагааны хүрээгээ тэлэх стратегийг дэмжиж буй ба Монгол Улс “Thiess”-ийн гол зах зээлийн нэг хэвээр байгаа гэж “Thiess” болон “CIMIC Group”-ийн удирдлагууд онцоллоо.

    Гэрээнүүдийн үнийн дүнг олон нийтэд нээлттэй мэдээлээгүй байна. 

    Cэтгэгдэл бичих