logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    З.Энхболор
    BI: 2026 онд Монгол Улс эрчим хүчний нүүрсний экспортоо 20 хүртэлх хувиар өсгөх боломж байна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 28 09:00
    88

    Зургийг: Na Bian/Bloomberg

    Олон жилийн турш эрэлт, нийлүүлэлтийн огцом зөрүүгүй, харьцангуй намжмал байж ирсэн эрчим хүчний нүүрсний зах зээл 2026 оныг нэлээд савлагаатай үдэх төлөвтэйг Bloomberg Intelligence-ийн судалгаа харууллаа. Ираны дайн, Эль-Ниньогийн нөлөөгөөр үүссэн хэт халалтын давлагаанаас гадна Шаньси мужийн уурхайн осол эрчим хүчний нүүрсний зах зээлд нийлүүлэлтийн эрсдэлийг нэмэгдүүлж, гол тоглогчдын байр суурь өөрчлөгдөөд байна.

    “SXCoal”-ийн мэдээлснээр Шаньси мужийн нүүрсний уурхайнуудын гарц аравдугаар сарын эхээр ердөө 82 хувьтай байсан нь өмнөх сарын үзүүлэлтээс бага зэрэг өссөн ч 2025 оны мөн үеийн 90 хувийн түвшнээс нэлээд доогуур байв. Уурхайн операторууд Бээжингийн зүгээс явуулсан хяналт шалгалтын улмаас торгууль хүлээх, үйл ажиллагаандаа хязгаарлалт хийлгэхээс сэргийлж маш болгоомжтойгоор ажиллаж байгаа нь нүүрсний гарц мэдэгдэхүйц хэмжээгээр буурах шалтгаан болжээ.

    Мөн Индонез улсаас БНХАУ-ын авах нүүрсний хэмжээ 2026 эхний есөн сард зургаан хувиар буурсан аж. Энэ нь Индонез дотоод зах зээлд нийлүүлэлтээ нэмэгдүүлэх шаардлага үүссэн төдийгүй олборлох квот буурсан, экспортыг нэгдсэн бодлогоор хатуу хянах болсонтой холбоотой. Түүнчлэн Индонез улс ган гачиг, байгаль орчны асуудал, эдийн засгийн хүндрэлтэй тулгарч байна.

    Нийлүүлэлт ийнхүү хумигдсанаар БНХАУ-ын дотоодын нүүрсний үнэ сүүлийн хэдэн долоо хоногт эрчимтэй өсөж, аравдугаар сарын эхээр тонн тутамдаа 1000 юань хүрээд буй. Нүүрсний үнэ өндөр хэвээр байх нь эрчим хүч, ган, үл хөдлөх хөрөнгө, цементийн салбараар дамжин үйлдвэрлэгчдийн зардлыг нэмэгдүүлнэ.

    unnamed.jpg

    Сүүлд “Bloomberg Intelligence”-ийн тооцооллоор нүүрсний үнэ тонн тутамдаа 1000 юань орчимд хадгалагдаж, цаашид 960-1040 юанийн хооронд хэлбэлзэх төлөвтэй. Харин 11 дүгээр сараас өсөлтийн эрч саарч, үнэ бага зэрэг буурах бөгөөд энэ хандлага 2027 оны I улиралд үргэлжилж болзошгүй. Үнийн дээд хязгаар тонн тутамдаа 1100 юаниас давах тохиолдолд Бээжин эрчим хүчний зардлыг хязгаарлаж, нүүрс хэрэглэдэг дараагийн шатны компаниудын ашгийн маржинийг хамгаалахын тулд зах зээлд оролцох шаардлагатай болох юм.

    2027 онд БНХАУ-ын эрчим хүчний салбарт нүүрс хэрэгтэй хэвээр байх боловч өсөлт нь өмнөх онуудын түвшнээс удаашрах боловч Эль Ниньо үзэгдлийн нөлөө нийлүүлэлт талд гэнэтийн хомсдол үүсгэж болзошгүй. Энэ бүхэн Монголын хувьд таатай боломж авчрах бөгөөд хуурай замын тээвэрлэлтээр ойр улсын хувьд Монгол Улс нийлүүлэлтийн дутагдлыг нөхөх, эрэлтээс өгөөж хүртэх стратегийн боломж байгааг “Bloomberg Intelligence” онцоллоо.

    unnamed (1).jpg

    Өмнөговь, Тавантолгой зэрэг бүс нутгийн нүүрсний илчлэг 5500-6800 килокалори байдаг нь БНХАУ-ын нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудын хэрэгцээнд нийцэх боломжтой. 2026 оны эхний есөн сард Монгол Улсаас БНХАУ-д нийлүүлсэн эрчим хүчний нүүрсний экспорт 30 гаруй хувиар өсөж, нийлүүлэлтийн 11 хувийг бүрдүүлжээ. Мөн газарзүйн байршлын хувьд стратегийн нөөц боломжтой бүс нутгуудаар БНХАУ-ын хойд бүсийн цахилгаан станцууд бичигдэж буй. Тухайлбал: Ганцмод-Гашуунсухайт зэрэг хилийн боомтоор дамжих Монголын экспортын төмөр замын тээврээс дээрх цахилгаан станцууд шууд ашиг хүртэж байгаа бөгөөд эдгээр хуурай замын маршрут нь Австрали, Индонезоос далайгаар тээвэрлэх нүүрстэй харьцуулахад хямд байх боломжтой.

    Хэдийгээр эрэлт талаас зах зээлд багагүй хэмжээний орон зай бий боловч Монгол Улс дотооддоо уурхайн олборлолт болон экспортын тээвэрлэлтэд саад учруулах дизель түлшний нийлүүлэлтийг хэвийн байлгах нь чухал болохыг шинжээч тодотгожээ.

    Cэтгэгдэл бичих