logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    “Jade Gas Holdings” компани "Улаан нуур" төсөлд Монголд анхны олон салаа цооног өрөмдөж эхэллээ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 27 13:45
    100

    Зургийг: jadegas.com.au

    Mongolian Mining Journal: БНХАУ-ын талтай хийх 762.5 сая ам.долларын хөрөнгө оруулалтын хэлэлцээ эцсийн шатанд орсон

    Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Jade Gas Holdings” компани Тавантолгойн орд дахь “Улаан нуур” нүүрсний давхаргын метан хийн төслийн хүрээнд хэвтээ чиглэлийн гурав дахь олборлолтын цооногоо өрөмдөж эхэлснийг “Mongolian Mining Journal” мэдээллээ.

    Энэхүү цооног нь Монгол Улсын хэмжээнд туршиж буй анхны олон салаа цооног гэдгийг онцолж байна.  Өрөмдлөгийг 3700 метр орчимд хийх ба нөөцийн давхаргатай харилцах талбайг хамгийн боломжит дээд хэмжээгээр тэлж, цооногийн сорох бүсийг нэмэгдүүлснээр хийн олборлолтын хэмжээ болон урсгалын хурдыг ахиулах зорилготойг тодотгосон байна.

    28-8.JPG

    Дээрх ажлыг энэ оны 11 дүгээр сарын эцэст багтаан дуусгахаар төлөвлөж байгаа аж. Тус цооногийн техникийн мэдээлэл нь цаашдын цооногийн бүтцийг оновчлохын зэрэгцээ 2027 онд хэрэгжүүлэх олборлолтын томоохон өрөмдлөгийн хөтөлбөрийн техникийн бэлтгэлийг хангахад чухал ач холбогдолтойг дурдаж байна.

    Үүнээс гадна “Улаан нуур” төслийн I шатны хүрээнд нийт 175 олборлолтын цооног барихад шаардлагатай БНХАУ-ын талтай хийх 762.5 сая ам.долларын хөрөнгө оруулалтын хэлэлцээ эцсийн шатандаа орсныг мэдээллээ.

    Cэтгэгдэл бичих