logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Mining.com: Дизель түлшний үнийн өсөлт уул уурхайн салбарын ашигт ажиллагаанд сорилт болж байна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 26 10:40

    Зургийг: mining.com

    Mining.com: "Barrick"-ийн алт олборлох зардал 2025-2026 онд 17 хувиар нэмэгджээ

    Дизель түлшний үнэ эрс өссөнөөр уул уурхайн салбарын үйлдвэрлэл, тээврийн зардал нэмэгдэж, металлын ханшийг тогтооход ч нөлөөлж эхэлснийг "Mining.com" мэдээллээ.

    Ормузын хоолойн тээврийн саатал нь шингэрүүлсэн байгалийн хий болон бусад эрчим хүчний бүтээгдэхүүний нийлүүлэлтэд нөлөөлж, дэлхийн зах зээл дээр үнийг хөөрөгдсөн юм.  Уул уурхайн салбар нь түлшнээс ихээхэн хамааралтай. Ялангуяа дизель нь олборлолтын техник ажиллуулах, металлыг уурхайн талбайгаас дэлхийн зах зээлд хүргэхэд зайлшгүй шаардлагатай аж.

    “Barrick”-ийн алт олборлолтын зардал 2025-2026 онд 17 хувиар өсөхөд түлшний үнийн өсөлт тодорхой хэмжээнд нөлөөлжээ. Хэдий тийм боловч алтны үнэ түүхэн дээд түвшинд хүрсэнтэй холбоотойгоор тус компанийн хүү, татвар, элэгдэл, хорогдлын өмнөх ашиг энэ оны II улиралд өмнөх оны мөн үеэс 51 хувиар өсөж, 2.55 тэрбум ам.доллар хүрчээ.

    DIESEL-MINING-GFX.jpg

    Түүнчлэн “Ivanhoe Mines”-д ч ижил нөхцөл байдал ажиглагдсан байна. Тодруулбал: дизель түлшний үнийн өсөлтийн нөлөөг нэг фунт зэсэд дүйцүүлбэл зардал 18 центээр нэмэгджээ. Гэсэн ч компанийн "Kamoa-Kakula" уурхайн хүү, татвар, элэгдэл, хорогдлын өмнөх ашиг II улиралд 385 сая ам.доллар давжээ.

    Ерөнхийдөө алт, зэсийн өндөр үнэ уул уурхайн компаниудад өсөн нэмэгдэж буй түлшний зардлыг шингээх боломж олгож байгаа аж. Хэдий тийм боловч металлын үнэ буурвал энэ хамгаалалт арилж болзошгүй юм.

    Үүнээс гадна түлшний үнийн өсөлтийн нөлөөлөл нь газар зүйн байршлаас ихээхэн хамаарч буй. Дизель түлшний үнэ АНУ-д 54 хувиар өссөн бол Австралид бараг хоёр дахин нэмэгдсэнийг Дэлхийн алтны зөвлөл мэдээлжээ. 

    Cэтгэгдэл бичих