
Зургийг: mining.com
Канадын “Capstone Copper” компани 2031 он гэхэд Чили дэх зэсийн гарцаа хоёр дахин нэмэгдүүлэхийн тулд гурван тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар болсныг тус улсын Уул уурхайн яам мэдээллээ.
Энэ хүрээнд бүтээн байгуулалтын эхний шатандаа буй “Santo Domingo” зэсийн төсөлд 2.3 тэрбум ам.доллар, ойролцоо орших “Mantoverde” уурхайн хоёр өргөтгөлийн төсөлд 220 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ.
“Capstone Copper” компани нь мөн уурхайн хөгжүүлэлтэд 165 сая ам.доллар, хайгуулын ажилд 70 сая ам.доллар хуваарилахаар тооцоолсон байна.
“Santo Domingo” төсөл нь “Capstone Copper”-ийн нийт хөрөнгө оруулалтын хамгийн том хэсгийг бүрдүүлж буй. 2031 он гэхэд зэсийн үйлдвэрлэлээ хоёр дахин нэмэгдүүлэх зорилтыг биелүүлэхэд тухайн төслийн бүтээн байгуулалт голлох ач холбогдолтой аж.